Монгол улсын их сургуульд

элсэхээр бүртгүүлэх  хҮмҮҮсийн  анхааралд

 

Улаанбаатар хотод Ерөнхий шалгалт өгч, МУИС-д элсэх хүсэлтэй хүмүүсийг тус тусын факультет/сургуулийн комисс VII/01-04ы өдрүүдийн 10.00-17.00 цагт доорх хаягаар бүртгэнэ. Хуваарь сонгуулалтыг жич зарлаж VII/07-08-нд явуулна.

 

1.    МАТЕМАТИК, КОМПЬЮТЕРИЙН СУРГУУЛЬ,

хичээлийн 3-р байр, өрөө 217

Мэргэжил:  онолын математик, математик-мэдээлэл зүйн багш, хэрэглээний математик, хэрэглээний статистик, эдийн засгийн математик загварчлал, мэдээллийн систем, мэдээллийн системийн удирдлага, программ хангамж.

 

2.    МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ,

хичээлийн 3-р байр, өрөө 114

Мэргэжил: электроник/автоматик, компьютерийн техник, компьютерийн техник хангамж/сүлжээ, мэдээллийн технологи/программ хангамж, мультимедиа холбооны технологи, компьютер/график дизайн.

 

3.    ФИЗИК, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ,

хичээлийн 1-р байр, өрөө 114

Мэргэжил:  физик, цөмийн технологи, физик-электроник, физик-байгалийн шинжлэлийн багш, геофизик, хэрэглээний геофизик, сэргээгдэх эрчим хүч, хүрээлэн байгаа орчны хамгаалал, цаг уур, ус судлал.

 

4.    ХИМИЙН ФАКУЛЬТЕТ,

хичээлийн 1-р байр, өрөө 121

Мэргэжил:  хими, хими-технологи, нефтийн хими, экологийн хими, хүнсний хими, эрдэс материалын хими, байгалийн нэгдлийн хими, хими-байгалийн шинжлэлийн багш.

       

5.    ГАЗАРЗҮЙ, ГЕОЛОГИЙН ФАКУЛЬТЕТ,

хичээлийн 6-р байр, өрөө 218

Мэргэжил: газарзүй, газар зохион байгуулалт, үйлдвэрлэлийн менежмент (аялал жуулчлалын менежмент, уул уурхайн менежмент), эдэлбэр газрын кадастр/зураглал, байгаль хамгаалал ба хяналт үнэлгээ, хөрс судлал, геологи, шатах ашигт малтмалын эрэл хайгуул, уул уурхайн менежмент.

 

6.    БИОЛОГИЙН ФАКУЛЬТЕТ,

хичээлийн 2-р байр, өрөө 376 (өргөтгөлийн)

Мэргэжил:  биологи, экологи-байгаль хамгаалал, биотехнологи, ойн инженер, байгалийн аялал жуулчлал.

 

7.    МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН СУРГУУЛЬ,

хичээлийн 2-р байр, өрөө 360

Мэргэжил:  монгол хэл/уран зохиол, эх бичиг судлал, утга зохиол судлал/шүүмж, монгол-япон судлал, монгол-хятад судлал, монгол-англи судлал, ардын урлаг судлал.

 

1.    ГАДААД ХЭЛ, СОЁЛЫН СУРГУУЛЬ,

хичээлийн 2-р байр, өрөө 472

Мэргэжил:  Гадаад хэл/орон  судлал: англи, герман, франц, орос, польш, итали, хятад, япон, солонгос, турк.

 

2.    НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ,

хичээлийн 2-р байр, өрөө 261

Мэргэжил:  түүх, антропологи, археологи, угсаатны зүй, социологи, гүн ухаан, шашин судлал, улс төр судлал, сэтгэл судлал, нийгмийн ажил, сэтгүүл зүй, олон улсын сэтгүүл зүй.

 

3.    ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ,

хичээлийн 3-р байр, зүүн булангийн хаалга, өрөө 101

Мэргэжил:  эрх зүй, олон улсын эрх зүй.

 

4.    ЭДИЙН ЗАСГИЙН СУРГУУЛЬ,

хичээлийн 4-р байр, өрөө 206

Мэргэжил: эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлүүд.

 

5.    ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛЬ,

хичээлийн 5-р байр, өрөө 202

Мэргэжил:  олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа.

 

ХИЧЭЭЛИЙН БАЙРУУД:

·        Хичээлийн I байр   – Их сургуулийн гудамж -1 (төв, хөшөөтэй байр)

·        Хичээлийн II байр  – Залуучуудын өргөн чөлөө-2

(I байрын  зүүн талд)

·        Хичээлийн III байр – Их сургуулийн гудамж -3 (I байрын ар талд)

·        Хичээлийн IV байр – Бага тойруу-4

(“Дашчойлон” хийдийн зүүн урд талд 4 давхар ногоон байшин)

·        Хичээлийн V байр – хичээлийн IV байрны зүүн талд 6 давхар

байшин (Ягаан бор өнгөтэй шинэ)

·        Хичээлийн VI байр – Их сургуулийн гудамж -8 (Ягаан өнгөтэй)

Э Л С Э Л Т И Й Н    К О М И С С

 

Т А Й Л Б А Р

 

 

* * *

 

 

ХОЁР ӨӨР ФАКУЛЬТЕТ, СУРГУУЛЬД ӨРГӨДӨЛ ӨГӨХ БОЛ МАТЕРИАЛЫГ ТУС БҮРД БҮРДҮҮЛЖ, БҮРТГҮҮЛНЭ.

 

 

 

* * *

 

 

БҮРТГЭЛИЙГ VII/04-НЫ 17.00 ЦАГТ ХААХ ЁСТОЙ БОЛОВЧ ТЭР ҮЕД БҮРТГҮҮЛЭХ ХҮН БАЙСАН ТОХИОЛДОЛД БҮРТГЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАЖ, ҮҮДЭН ДЭЭР НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ БОЛТОЛ БҮРТГЭНЭ.

 

 

* * *

 

БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВӨӨС ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДҮН VI/23-НД ГАРНА ГЭЖ МЭДЭЭЛСЭН  ТУЛ VII/1-НД БҮРТГЭЖ ЭХЛЭХЭЭР ЭНЭХҮҮ ЖУРМЫГ ГАРГАСАН БОЛНО. ХЭРЭВ СУРАГЧИД VI/30-НД ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ТОДОРХОЙЛОЛТОО (БАТЛАМЖ БИЧИГ) АВЧ ЭС ЧАДВАЛ БҮРТГЭЛИЙН ЦАГИЙН ХУВААРИЙГ ӨӨРЧЛӨН ЗАРЛАХ БОЛНО.

 

 

* * *

 

 

МЭРГЭЖИЛ СОНГУУЛАХ ӨДӨР, ЦАГ, БАЙРЫГ ФАКУЛЬТЕТ, СУРГУУЛИУД ЖИЧ ЗАРЛАНА. ХУВААРЬ СОНГОЛТОД ИРЭХДЭЭ БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХЭЭ ЗААВАЛ АВЧИРАХ ШААРДЛАГАТАЙ БА ЯМАР НЭГ МЭРГЭЖИЛ СОНГОСОН НӨХЦӨЛД ТҮР ХУРААЛГАНА.

 

 

* * *