Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. ШУВУУ АЖИГЛАХ ӨВӨРМӨЦ АЯЛАЛ БА ЗАМНАЛ
ШУВУУ АЖИГЛАХ ЕРӨНХИЙ АЯЛАЛ
Энэ аялалын замнал нь Монгол орны зүүн хойд нутаг Чингис хааны төрсөн нутгийг хамарна. Энэ нутагт байх ой, ойт хээр, том нуур болон Онон, Балж, Хурх, Улз голын шувуудыг ажиглах, шувууны гэрэл, кино зураг авахад энэ аялалын зорилго оршино. Мөн Буриад ястны амьдрал, аж ахуйтай танилцах боломжийг бид нээж өгөхөөс гадна шувуу ажиглах морин аялал бидний хөтөлбөрт багтсан юм. Бид цэн тогоруу, өвөгт тогируу, хар тогоруу, хонин тоодог, хушуу галуу, хар өрөвтас зэрэг ховор, сонирхолтой шувуудыг аялах явцдаа үзнэ.
Зэрлэг
шувууны амьдрал, түүний онцлогийн тухай гэрэл, кино зураг авах сонирхолтой хувь
хүмүүс, групп, продакшнтай хамтран ажиллах болно.
Монгол орны Алтай уулсаар бүргэдээрээ ан хийлгэн аж төрсөн Казах түмний бүргэдийн ан, анд тэднийг сургах аргатай танилцах, эдгээр шувуудын гэрэл зураг авах, улмаар бие даасан баримтат кино бэлтгэхэд бид хамтран ажиллах болно.


Монгол
оронд
байгалийн 4 бүс (тайга,
ой, хээр, цөл), бүслvvр (ойт хээр,
уулын хээр, цөлийн хээр)
илэрнэ. Шувуудын зүйлийн бvрдэл бүс бүслүүр бүхэнд
харилцан адилгүй төдийгүй өвөрмөц онцлогтой байдаг юм. Аялал нь Монголын хойд хэсэг
буюу тайгаас эхлэн говь цөл хvртэл
үргэлжилнэ. .

Байгалийн бүс бүслүүрээр шувуу ажиглах, гэрэл зураг авахаас гадна нүүдэлчдийн амьдралтай танилцах, тэдэнтэй хамт цөөн хоног амьдрах боломжийгбид олгоно. Аялах явцдаа бид олон зүйл тоншуул, шар элэгт, цагаан шанаат хөмрөг, дагуурын галсүүлт, идлэг шонхор, хээрийн ба цармын бүргэд, цөлийн чогчиго, цөлийн зэржигэнэ, ногтруу, хулан жороо, Козловын хайруулдай мэт сонирхолтой шувуудыг үзэх болно.
Мэргэжлийн гэрэл, кино зурагчин, шувуу ажиглагч, сонирхогч, судлаач, ер нь шувуунд дуртай хүн бүхэнтэй бид хамтран ажиллахдаа таатай байх болно. Аялалд та бүхний урьж байна!