Монгол орны шувуудын биологи, экологи, хамгаалал зэрэг асуудлыг хөндөж тус лабораторийн судлаачид олон улсын болоод дотоодын олон байгууллага, хувь хүмүүстэй амжилттай хамтран ажиллаж байна. Бид дараахь судалгааны ажлыг хэрэгжүүлсэн ба хэрэгжүүлж байна.
(Доор
дурьдсан судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг харгалзах нэр бүр дээр дарж
авна уу).

![]() |
|
| Тус лаборатори ба Японы шувуу судлалын , Yamashina Хүрээлэнгийн судлаачид Цагаан шанаат хөмрөгийн судалгаа | Тус лаборатори ба Чехийн хамтарсан хар өрөвтасын судалгааны баг |
Нэгдсэн Vндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Чехийн Үндэсний радио, Германы Wilhelmshaven Шувуу Судлалын Хүрээлэн, Японы Шувуу Судлалын Yamashina хүрээлэн, Германы Halle-Wittenberg Их Сургууль, Английн Шувуу хамгаалах Вангийн Нийгэмлэг, Английн Шувуу Судлалын Үндэсний Төв, Монголын Хустайн Байгалийн Цогцолборт Газар, Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монголын Байгаль Орчны Яам, Монголын Шинжлэх Ухааны Академи зэрэг дотоод, гадаадын төрийн болон төрийн бус бусад олон байгууллагуудтай манай судлаачид идэвхтэй хамтарч ажиллаж байна.