ERECTING OF NEST PLATFORMS FOR STEPPE RAPTORS

 

Home

 

"МОНГОЛ ОРНЫ ХЭЭРИЙН МАХЧИН ШУВУУДЫН ҮРЖЛИЙГ ХИЙМЭЛ ҮҮР БАЙГУУЛАН ДЭМЖИХ ЗАМААР ҮЛИЙН ЦАГААН ОГОТНЫГ ЦӨӨРҮҮЛЭХ БОЛОМЖ

 

                      

Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг

          

Монгол Улсын Их Сургууль

ҮНДЭСЛЭЛ ШАЛТГААН

2002 оны 5 сар Хэнтий аймаг хордсон цармын бүргэд, дагуурын ятуу, идлэг шонхор, шилийн сар, мөнгөлөг цахлай, мануүл мий, хярс үнэг

Хот, аймаг, сум, багын хооронд үргэлжилсэн өндөр хүчдэлийн шон дээр шилийн сар, идлэг шонхор, начин шонхорзэрэг махчин шувууд үүрлэнэ. Тэдгээрийн үүрний материал болох метал /өвсний боодлын төмөр утас/ болон кабель утсыг үүррүүгээ зөөхдөө өндөр хүчдэлийн цахилгааны 2 утас холбон богино холбоо үүсгэж чирэгдэл учруулхаас гадна өөрсдөө олноор цахилгаанд цохиулж энддэг. Шонгийн дээрх махчин шувуудын өндөг, ангаахайтай үүрүүдийг хаврын цагт цахилгаанчид авч хаядаг тул тэдгээрийн хорогдол өндөр байдаг. Манай орны идлэг шонхорын үржлийн хосуудын идэш тэжээлд үлийн цагаан оготны эзлэх хувь нь ихээхэн өндөр буюу 75-80%, харин шилийн сар ба хээрийн бүргэдийн хувьд 60-90%, начин шонхорын хувьд ч өндөр байдаг. Эдгээр баримтаас үзвэл үлийн цагаан оготны тоо толгойг идэвхтэй, цаг хугацаанаас үл хамаарч хээрийн экосистемийн бусад төлөөлөгчдөд хор нөлөө багатай цөөрүүлэх, дэлхийд ховор махчин шувууд /шилийн сар, хээрийн ба цармын бүргэд, идлэг ба начин шонхор нь CITES-ийн II хавсралтанд орсон/ -ийг хамгаалахад хиймэл үүр нь онцгой ач холбогдолтой. Тал хээрийн махчин шувуудын үүрлэх сууж амрах, үлийн цагаан оготно уруу довтлон барих, хавар намрын цагт салхинаас нөмөрлөх зэрэгт хиймэл үүр чухал үүрэгтэй. Нутгийн иргэд, малчид жил бүр хиймэл үүрүүдийг сэлбэ засвал хэдэн арван жил ч хиймэл үүр үр дүнгээ өгөх болно. Энэ бол төслийн тасралтгүй үргэлжлэн ач холбогдлоо өгөх онцлог юм.

Өндөр хүчдлийн шонгийн модны доор үхсэн 3 идлэг шонхор, шилийн сар

ЗОРИЛГО 

Энэ ажлын үр дүнд Монгол орны хээрийн махчин шувууд болох шилийн сар, идлэг ба начин шонхор, хээрийн ба цармын бүргэдийн биологи, экологийн талаархи судалгааны материал, баримт цугларч, мэдээллийн сан байгуулах, хиймэл үүр байгуулж буй нутгийн байгаль хамгаалагч, малчид, иргэдэд махчин шувууны талаархи мэдлэг олгож, судлагаа, хамгаалал болон хиймэл үүрний бүрэн бүтэн байдлыг хангахад тэдгээрийг татан оролцуулах, Их, Дээд сургуулийн оюутнууд сургалт, судалгаанд оролцох зэрэг болно. Махчин шувуудын үржихэд тохиромжтой, үлийн цагаан оготно их тархсан, өндөр хүчдэлийн шугам сүжээ ихтэй бусад аймаг, сумдын иргэд, малчид өөрсдийн харъяа нутагт төслийн үр дүнгээр гаргасан хиймэл үүрний загваруудыг ашиглан хиймэл үүр байгуулах нэн шаардлагатай байна. Бидний ажлын үндсэн зорилго  үүнд л оршино.

 

Төслийн зарим өвөрмөц үр дүн

Монголын төв хэсэгт хиймэл үүр байгуулах газар нутгийг сонгох

Хиймэл үүрний судалгааны талбай

Төв аймгийн Эрдэнэ, Баян, Баянжаргалан сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр сум, Хэнтий аймгийн Дархан сум, Бор-Өндөр сумын нутагт хиймэл үүрийг байгуулсан. Газрын зурагт үзүүлэв. 1960 оноос энэ бүс нутагт үлийн цагаан оготны тоо толгой эрс нэмэгдсэн байсан.

Хиймэл үүрний загвар сонгох

Гомбоо болон түүний хамтран ажиллагсад сүүлийн 6 жилийн ажлын туршлагаасаа үндэслэн хиймэл үүрний нийт 10 загварыг гаргасан. Хиймэл үүр болгоныг машины дугуй, төмөр утас, төмрийн тасархай зэргээр хийсэн. Мэдээж бүх хиймэл үүрнүүд махчин шувуудын үржлийн үед ямар нэгэн муу нөлөө үзүүлэхгүйгээр хийгдсэн. Энэ ажил нь Монголын хээрийн нөхцөлд олон тооны хиймэл үүр байгуулсан анхны ажил болсон. Үүрний загвар жилээс жилд сайжрах болно.

Хиймэл үүрнүүдийн хэлбэрийг харах : Click

 Хиймэл үүр барьж байгуулах

2003 оны намар хээрийн судалгааны багын гишүүд нийт 412 хиймэл үүрийг байгуулсан. Байгуулсан нийт хаиймэл үүрнээс 37.13% нь “C” , 17.7%- “M”, 15.5% -“A”, 18.9%-“L”, 7.52% -“T”, 1.94%-“G”, 1.2%  бусад нь (“B”, “H”, “CO”, “AT”) хэлбэрийн үүр билээ.

 

Нутгийн засаг захиргаа, нутгийн иргэд, эрчим хүчний газруудтай хамтран ажиллах (Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг , UNDP SGP/GEF) 

 Хамтарсан байгууллагууд 

 Нэгдсэн Үндэстний Байгууллагийн Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), Даян Дэлхийн Хүрээлэн буй орчны сан (GEF), Жижиг Төслийн хөтөлбөр (SGP)

Төслийг санхүүжүүлсэн бөгөөд цаашдын төлөвлөгөөнд идэвхтэй оролцоно.

 Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг (MOS), Монгол Улсын Их Сургуулийн Шувуу Судлалын Лаборатори (NUM)

Төслийг санаачлагч байгууллага ба хамтрагч байгууллагуудтай холбоог сайжруулах

 Багануурын Цахилгаан түгээх ХХК, Цахилгаан Түгээх Сүлжээ  

Сүмбэр сумын Цахилгаан Түгээх Сүжээний дарга Эрдэнэчулуунтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа нь

МШСН нь хиймэл үүрнүүдийн бүрэн бүтэн байдлыг хамтрагч байгууллагуудтай зөвшилцсөний дүнд хангах, хамгаалах, махчин шувуудын үүрийг шонгийн оройгоос авч хиймэл үүрэн дээр тавих, гэрээнд заасан бусад чиглэлээр хамтран ажиллах.

Нутгийн иргэд

Нутгийн малчидтай уулзаж ярилцаж байгаа нь

Төмөр замын 2-р засах ангийн ажилтан Нарангэрэл

Хэнтий аймгийн Дархан сумын иргэн Ш.Пүрэв

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын иргэд: Адъяасүрэн, Дэмбэрэл, Ч.Пунцагдаш, Гомбожав, Д.Өлзийбүрэн, Р.Мөнхөө, Н.Нэргүй

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын иргэн Манлай-Өвгөн

 Нутгийн байгаль хамгаалагч 

Төв аймгийн Баянжаргалан сумын байгаль хамгаалагч P.Батмөнх

Төв аймгийн Баянжаргал сумд Р.Батмөнхтэй судалганы үеэр

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын байгаль хамгаалагч Д.Ганзориг

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын байгаль хамгаалагч Д.Дэнсмаа

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын байгаль хамгаалагч С.Ундрахбаяр

Хэнтий аймгийн Дархан сумын байгаль хамгаалагч Р.Ганболд

 Сумын төвийн захиргаа

Төм аймгийн Баянжаргалан, Эрдэнэ, Баян сум

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум

Дундговь аймаг Говь-Угтаал сумын 2-р багын малчин Батмөнх судалгааны багын гишүүдийн хамт

Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал сум

Хэнтий аймгийн Дархан сум, Бор-Өндөр баг

Германы Халле-Виттенгийн Их Сургууль, Олон Улсын Шувуу Судлалын Институт зэрэг олон улсын байгууллага

Хиймэл болон байгалийн үүр дээр үүрлэсэн махчин шувуудыг тэмдэглэхэд шаардлагатай бөгж, далавчны тэмдгээр хангах, Идлэг шонхорыг тэмдэглэхэд шаардлагатай идэвхгүй бичил дамжуулагч буюу микрочип болон компьютерын программ хангамжаар хангах

Хиймэл үүрний мониторингийн судалгаа

(Сургалт-Судалгаа-Сурталчилгаа)

 Хээрийн судалгааны дараахи ерөнхий үр дүн

 

Хиймэл үүрэн дээр үүрэлсэн эм идлэг шонхор

Хиймэл үүр дээр бойжиж буй Идлэг шонхорын ангаахайнууд

Homehttp://www.num.edu.mn/ornithology/. E-mail: mongolianbirds@mail.com