МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
2006 оны 11-12-р сар
Монголын шувуу судлаачид МУИС-д Монгол орны шувууны ангилал зүй, нэрийн өөрчлөлт сэдвээр хуралдаж, тодорхой үр дүнд хүрэв.
Д-р. С.Гомбобаатар "МУИС ба Иоркийн Их сургуулийн шувуу судлалын хэмтын ажиллагаа" сэдвээр Канад, бусад их сургууль, төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөгчдөд нээлттэй хэлэлцүүлэг 2006 оны 10-р сарын 9-д явуулав.
Д-р. С.Гомбобаатар "Монгол орны хээрийн махчин шувуу ба хиймэл үүр" сэдвээр сонирхолтой илтгэлийг 2006 оны 11-р сарын 2-д биологичдын Biobeer уулзалтанд хэлэлцүүлэв.2007 оны 1-2-р сар
Тус лабораторын магистрант Б.Мөнхзаяа "Монгол орны идлэг шонхорын ангаахайн өсөлт, нас, хүйсийг тодорхойлох" сэдвээр магистрын ажлыг 2007 оны 2-р сарын 26-д амжилттай хамгаалав. Түүний судалгааны ажлын танилцуулга удахгүй энэд холбогдоно.