![]()
нь нийт 7 тэнхимтэй 1942 онд
анх байгуулагдсан бөгөөд тэдгээрийн нэг нь Биологийн тэнхим байжээ. Энэ
тэнхим одоо
болж өргөжив. Шувуу судлалын талаархи цэгцтэй мэдээ, баримт тус
лабораторийн хүрээнд 1943 онд энэ тэнхимийн анхны эрхлэгч А.Г.Банниковын
зохион байгуулсан хээрийн экспедицийн үеэс цугларчээ. Түүнээс хойш проф.
Д.Цэвэгмид, проф. А.Дашдорж, Акад. О.Шагдарсүрэн, Акад. А.Болд, проф.
М.Штуббе, проф. Н.Даваа, проф. Д.Сумъяа нарын зохион байгуулсан
экспедици нь тус лабораторит шувуу судлалын чиглэлээр арвин
материал цуглуулсан юм. Шувууны чихмэл, өд, өндөгний цуглуулга нь
тус их сургуулийн дэргэдэх амьтан судлалын музейд хадгалагдаж байсан ба
үе үеийн оюутнууд тэдгээрийг сургалт, судалгаандаа өргөн хэрэглэж ирэв.
![]() Акад. О.Шагдарсүрэн, проф. Д.Сумъяа, д-р. С.Гомбобаатар нар лабораторийн өрөөнд |
Музейн шувууны цуглуулгыг 1980 онд ангилан цэгцэлж, заримыг нь лаборатори руу шилжүүлжээ. Энэ хугацаанд тус лабораторит харьцангуй цөөн судлаач, оюутнууд ажиллаж байлаа. Харин одоо зургаан бакалавр, магистрант, докторант оюутнууд махчин шувуудын биологи, экологи, ховор шувуудын тоо толгой, үхэл хорогдол, хамгаалах талаархи судалгааг идэвхитэй, эрчимтэй гүйцэтгэж байна. Иймээс МУИС-ийн дэргэдэх шувуу судлалын лаборатори нь тус оронд шувуу судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, судалгаа, сургалтын гол төв болж байна. Шувуу судлалын лаборатори нь Монголын Шинжлэх Ухааны Академи, Байгаль Орчны Яам зэрэг төрийн, Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг, Монголын Шувуу Судлалын Сан мэт төрийн бус байгууллага, Хустай, Монгол Дагуур зэрэг тусгай хамгаалалттай газар, мөн Royal Society for Bird Protection, UK, Oriental Bird Club, UK, Halle-Wittenberg University, Germany, Yamashina Institute for Ornithology, Japan, Wilhelmshaven Avian Research Institute, Germany, Czech Radio, United Nations Development Program, INTERNATIONAL BIRDING & RESEARCH CENTRE IN EILAT, ISRAEL мэт олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
![]() Оюутан сургах хээрийн судалгааны үеэр |
Дээрх гадаад, дотоод
байгууллагатай хамтран шувуу судлалын лаборатори нь сүүлийн жилүүдэд "Шувууны
нүүдлийн судалгаа", "Mонгол орны хар өрөвтасын нүүдэл", "Хиймэл
үүр ба хээрийн махчин шувуу", "Улз голын савын цэн тогоруу", "Амарын
шонхорын биологи, экологи" зэрэг хамтарсан судалгааны ажлын талаархи
дэлгэрэнгүй мэдээллийг
дээр
дарж үзнэ үү.