Монгол, Чехийн хамтарсан судалгааны багийн гишүүд

МУИС-ийн Биологийн Факультет, Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг нь Чехийн үндэсний радио, Чех, Словакийн амьтан судлалын хүрээлэнтэй Монголын Хар өрөвтасны нүүдлийн суудалгаанд хамтран ажиллах гэрээнд 2004 онд гарын үсэг зурав. Хамтарсан судалгаа нь Монголын Хар өрөвтасын нүүдлийн замыг сансарын дамжуулагчийн тусламжтайгаар тогтоох, хамгаалахад хоёр орны эрдэмтэд хамтран ажиллах зорилготой.  

 Чехийн талаас, Miroslav Bobek, Lubomir Peske, Premysl Rabas,  Frantisek Pojer, Монголын талаас, С.Гомбобаатар, Б.Одхүү нарын  судлаачид 2004 оны 7-р сард судалгааг эхлүүлэв. Судалгааны үндсэн зорилт бол Төв Монголын Хар өрөвтасын бие гүйцсэн хоёр бодгалийг барьж нарны зайгаар ажиллах, сансарын дамжуулагчийг нуруунд нь суулгах юм. 7-р сард Гомбоо, түүний хамтрагчид нь Хар өрөвтасын өндөг, ангаахайтай  нэг үүрийг олов. Хоёр өдрийн дараа Чехийн судалгааны гишүүд Улаанбаатарт ирснээр тэдний анхны байрлал болох Туул голын хөндийд байрлах "Гацаа" газар ирж, 4 ангаахайтай үүрний эр шувууг хагас өдрийн дараа барьж, сансарын дамжуулагч суулган, "Чингис" хэмээн нэрлэв.

Сансaрын дамжуулагчтай "Чингис" хар өрөвтас. Зургийг Halil.

2 өдрийн дараа Хустайн Байгалийн Цогцолборт газрын төвөөс зүүн тийш байрлах Шувуун даваагаас дахин бие гүйцсэн Хар Өрөвтасыг барьлаа.

Гомбоо, Premysl нарыг Улаанбаатар руу явсны дараа судалгааны зарим гишүүд Шувуун даваанаас хоёрдахь бие гүйцсэн бодгалийг барьж сансарын дамжуулагч суулгаж "Туяа" гэж нэрлэв. Дамжуулагч суулгасан өрөвтасын дамжуулагч сайн ажиллаж, тэдгээрийн нүүдлийн зам, чиглэл, хурд, өвөлжих нутгийг тогтоов. Монгол орноос нүүдэллэсэн хар өрөвтас Хятадаар дайран Мянмар хүрч өвөлжинө. 

Монголын төв хэсгийн Хар өрөвтас, түүний өвөлжих нутаг, Европын Хар өрөвтасын нүүдлийн судалгаа, Чехийн New Odуssey төслийн талаархи мэдээллийг  www.rozhlas.cz/odyssey/  хаяг руу хандаж, дэлгэрүүлж үзнэ үү!

 

 

Homehttp://www.num.edu.mn/ornithology/. E-mail: mongolianbirds@mail.com