МУИС-ийн дэргэдэх шувуу судлалын лаборатори нь Монгол дахь шувуу судлалын сургалт, судалгааны нэгэн том төв юм. Тус улсын их дээд сургуулийн бакалавр, магистрант, докторант оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдах, шувуу судлалын чиглэлээр дотоод, гадаадад сургах, тэдний ажлыг сурталчлах үндсэн зорилготой. Мөн лабораторийн санхүүгийн боломжийг сайжруулах зорилгоор Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгтэй хамтран дотоод, гадаадын шувуу судлаач, сонирхогч, ажигалч нарт Монгол орны шувуу ажиглах, шувууны гэрэл, кино зураг авах аяллыг зохион байгуулдаг юм.
Тус лаборатори нь судалгаа, сургалтын дараахь үндсэн үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:
Монгол орны шувуу судлалын тулгамдсан асуудлыг хөндөж, гадаад, дотоодын байгууллагуудтай хамтарсан судалгааны төсөл бичих, боловсруулах, санхүүжилт хүсэх,
Монгол орны шувуу судлалын судалгааг дэлхийн төвшинд хүргэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах,
Устаж буй нэн ховор шувуудыг судлах, хамгаалах талаархи үйл ажиллагаанд идэвхийлэн, тэргүүлэн оролцох,
Ховор шувуудыг хамгаалах үйл ажиллагааг дэмжин, ховор шувуудын хууль бус агнуурыг багасгах, зогсооход бусад байгууллагтай хамтран ажиллах,
Шинэ залуу судлаачдыг шувуу судлалын аргад сургах, мэргэжил, боловсролыг нь дээшлүүлэх,
Олон улсын болон Монголын шувуу судлалын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар зохион байгуулах, оролцох,
Идэвхи, зүтгэлтэй ажиллаж буй гишүүд, дэмжигчдээ шагнаж урамшуулах,
Монгол оронд шувуу ажиглах, гэрэл, кино зураг авах аялалыг мэргэжлийн төвшинд зохион байгуулах, улмаар шувуу хамгааллын ажилд иргэдийг татан оролцуулах ба бусад болно