монголын идлэг шонхорын судалгаа ба хамгаалал
|
|
![]() Идлэг шонхорын судалгааны гишvvд |
Хүрээлэн буй орчны судалгаа ба Зэрлэг амьтдын хөгжлийн агентлаг (ERWDA), Английн Үндэсний Шувуу Судлалын Төв ба Монголын Байгаль Орчны Яамны Байгаль хамгаалах алба "Монголын идлэг шонхорыг судлах, хамгаалах тухай гэрээнд 1998 онд гарын үсэг зурав. Судалгааны бүрэлдэхүүнд Монголын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургуулийн шувуу судлаачид оролцож байлаа. Энэ судлагаа гэрээнд заасан 1998-2001 оны хооронд хэрэгжив.
Судалгааны үндсэн зорилго нь Монгол орны идлэг шонхорын популяцийн экологийн судалгааг гүйцэтгэх, тухайлбал, тоо толгой, нягтшил, тооны хэлбэлзэл, үржил, микрочип суулгах, нүүдэл, шилжилт, амьдрах орчны сонголт, үүрлэх нутгийн сонголт зэрэг асуудлыг орчин vеийн шувуу судлалын арга, аргачлалаар судлан тогтоох, мөн хиймэл үүр байгуулах замаар хамгаалахад оршиж байлаа.
Теслийн зарим үр дүн
Монгол
орны энэ зүйл шонхорын тоо толгой,
хөдлөлзүйг үнэлж, хорогдолд
нөлөөлөх хүчин зүйлийг тогтоов.
Нvvдлийг сансарын долгион дамжуулагчийн тусламжтай судлан тогтоов. Тэд Хятад хүрч өвөлждөг ба зарим бие гүйцсэн бодгаль Монголд өвөлждөг болохыг илрүүлэв.
Энэ судалгаа Монголд шинэ залуу судлаачдыг бэлтгэхэд үнэлшгvй чухал байлаа. Судалгааны үр дүнгээр нийт 4 бакалавр, 2 магистрант, 1 докторант эрдмийн зэргээ хамгаалав. Монгол Улсын Их Сургуулийн нийт 20 гаруй оюутан
![]() Хиймэл үүр дээрх ангаахай ба судалгааны баг |
энэ судалгаанд оролцож, хээрийн судалгааны өгөгдөл цуглуулах, микрочип суулгах, хиймэл дагуулын болон радио дамжуулагч суулгах, өгөгделд боловсруулалт хийх, бусад махчин шувуудын экологийн судалгааг хийх мэдлэг, арга зүйд суралцав.
Идлэг шонхор, шилийн сарыг хамгаалахад зорилготой 100 хиймэл үүр барьсан нь эдгээр шувууг хамгаалахад их ач холбогдолтой байсныг Монгол, Англи хэл дээр хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлээс харж болно.
Төслийн хээрийн судалгаагаар Монголд 2 шинэ зvйл шувууг тэмдэглэв.
Монголын хээрийн махчин шувуудын талаар эрдэм шинжилгээний, сургалт, судалгааны матриалыг оюутнууд судалгааны турш хэрэглэж байсан.
Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний 20 орчим өгүүллэг,
олон улсын хуралд
13 илтгэл хэлэлцүүлэв.
Жагсаалтыг
вебээс
үзнэ үү.
