ORNITHOLOGICAL LABORATORY MEMBERS

 

 

    Монгол Улсын Их Сургуулийн Шувуу Судлалын лабораторийг шувуу судлах, хамгаалах сонирхолтой, цаашид энэ чиглэлээр ажиллах залуучууд төгссөн ба зарим нь ажилласаар байна. Тэдний олонхи нь дотоод, гадаадын олон төсөлт судалгаа дээр ажилласан бөгөөд хээрийн болоод лабораторийн их туршлагатай сайн судлаачид болно. Тэд эх орондоо тусгай хамгаалалттай газар, их дээд сургууль, төрийн ба төрийн бус байгууллагуудад хариуцлагатай албыг чиглэлээрээ амжилтай хашиж байна.

 

Магистр Б.Дэлгэрмаа

Монгол Дагуурын дархан цаазат газрын судлаач

Лаборатори болон Монголын Шувуу Судлалын Нийгэмлэгээс зохион байгуулж буй судалгааны олон ажилд 1997 оноос оролцож байлаа.  Түүний магистрын ажлын сэдэв нь " Монголын зүүн хэсгийн хамгаалалттай газар нутгийн ховор зүйлийн шувуудын судалгаа ба хамгаалал" байв. Тэрээр Чойбалсанд Дорнод Монголын тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж байгаа бөгөөд ус намгийн ховор шувуудын биологи, экологийг хариуцан ажиллаж байна.

 

 

Магистр Ч.Ууганбаяр

Монголын Байгалийн Шинжлэх Ухааны Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Биологи-Экотуризмын тэнхимийн багш

Төв Монголын Махчин шувуудын судалгааны экспедицид 2000 оноос ажиллаж байлаа. "Төв Монголын Идлэг шонхорын идэш тэжээлийн судалгаа" сэдвээр магистрын зэргээ хамгаалсан юм. Одоогоор Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн докторантурт суралцаж байна. Судалгааны чиглэл нь Төв Монголын эргийн шувуудын биологи, экологи хамгаалал болно.

 

 Магистр Д.Өсөхжаргал

Хустайн Байгалийн Цогцолборт газрын зэрлэг амьтдын биологич

МУИС-ийн Биологийн Факультетийг 2000 онд төгсөөд Монголын хээрийн махчин шувуудын судалгаанд оролцов. Түүний шувуу судлалын судалгааны үндсэн чиглэл нь Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын шувуудын популяцийн судалгаа  болно. Үндэсний болоод олон улсын судлаачидтай  ажиллаж чадах манай чадварлаг судлаачдын нэг юм.

 

Магистр Б.Мөнхзаяа

Төв Монголын идлэг шонхорын судалгаа ба хамгаалал,  Монголын  цагаан шанаат хөмрөгийн ангилал зүй судалгаанд туслах биологичоор 2001 ба 2003 онд ажиллаж байв. Тэрээр "Монгол орны идлэг шонхорын ангаахайн өсөлт, бойжилт, нас, хүйс тодорхойлох" сэдвээр магистрын ажлаа 2007 оны 2-р сард амжилттай  хамгаалсан болно.

 

 

Магистрант Б.Одхүү  

Монголын хар өрөвтасын нүүдлийн судалгаа, Монголын идлэг шонхорын судалгаа ба хамгаалал, Монголд өвөлждөг усны шувууд, хээрийн махчин шувуудад зориулж хиймэл үүр байгуулах зэрэг хээрийн судалгаануудад амжилттай оролцсон судлаач оюутнуудын нэг юм. Ямар ч нөхцөлд өгөгдөл, мэдээлэл цуглуулах чадвартай, ирээдүйтэй судлаач оюутан бөгөөд одоо МУИС-ийн  магистрантурт суралцаж байна. 

Homehttp://www.num.edu.mn/ornithology/. E-mail: mongolianbirds@mail.com