HomeEDUCATION AND TRAINING

Акад. O.Шагдарсүрэн, проф. Д.Сумъяа, Акад. А.Болд, Д-р. Ш.Болдбаатар, Д-р. Н.Цэвээнмядаг, Д-р. С.Гомбобаатар нар шувуу судлалын чиглэлтэй бакалавр, магистрын  олон ажлыг удирджээ. Тус лабораторит 1972 оноос хойш нийт 20 гаруй оюутны эрдэм шинжилгээний ажлыг дээрх судлаачид хамтран удирдав.  Энэ талаархи дэлгэрнгүй мэдээллийг Thesis of Bh, MSc and PhD хаягаас үзнэ үү.

Тус лабораторит шувуу судлалын дараахь хичээлүүд заагдаж байна. Үүнд: Ерөнхий шувуу судлал (бакалавр оюутанд), хавсарга шувуу судлал (магистрант оюутан), шувууны экологи, зантөрх (магистрант оюутан) зэрэг болно.

Хэвтээ чихмэл

Босоо чихмэл

Өдний цуглуулга

Сүүлчийн 40 жил судлаачид нийт 500 орчим шувуудын цуглуулгыг хийж, 200 гаруй өдний бэлдмэл бэлтгэж, сургалт судалгаанд ашиглаж байна. Эдгээр нь махчин шувуудын идэш тэжээл, бусад шувуудын ангилал зүйн судалгааны тулгуур материал болно.  

Одхүү, Амраа нарын махчин шувуу хэмжих үеэр

Шувуу судлалын чиглэлээр эрчимтэй, идэвхтэй ажиллаж буй оюутан, судлаачид тус лабораторит  бий. Тухайлбал, Ч.Ууганбаяр "Монгол орны төв хэсгийн ус намгийн шувуудын экологи, хамгаалах менежмент",  Б.Дэлгэрмаа "Дорнод бүс нутгийн ховор шувуудын судалгаа, хамгаалал", Д.Өсөхжаргал "Махчин шувуудын үржлийн биологи", Б.Одхүү "Монгол орны Хар өрөвтасын нүүдэл", Б.Гантулга "Хээрийн бүсийн жижиг шувуудын нягтшил", Т.Жавхлан цэцэг, Б.Оюунтуяа нар "Шөнийн махчин шувуудын идэш тэжээл ба үржил", Жаргалсайхан "Эргийн шувуудын тархалт, байршил" зэрэг юм.

Оюутнууд МУИС болон бусад сургуулиас зохион байгуулагддаг Оюутны эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцож, илтгэл байнга хэлэлцүүлдэг юм. Б.Одхүү "Хиймэл үүр ба хээрийн махчин шувуудын хамгаалал" сэдвээр илтгэл 2004 онд хэлэлцүүлж, салбарын хэмжээнд 2-р байр эзлэв. 

 

 Homehttp://www.num.edu.mn/ornithology/. E-mail: mongolianbirds@mail.com