"Улз голын ай савын Цэн тогорууны амьдрах орчны ашиглалт ба түүнд нөлөөлөх хүчин зүйл, үржлийн биологи" гэх төсөл дээр Ute Bradter, Гомбоо нар хамтран ажиллажээ.  1999-2001 онд Монгол-Герман-Америкийн хамтарсан Цэн тогорууны хээрийн судалгаа  Улз голын савд амжилттай явагджээ. Судалгааны турш АНУ-ын Mississippi Sandhill Crane Wild Refuge биологич Tracy Grazia бидэнтэй хамтарч ажиллав. Цэн тогорууны хамгааллын талаар маш сонирхолтой үр дүнд хүрлээ. Мөн төсөлд Ч.Ууганбаяр, Д.Даваахүү, Саранчимэг зэрэг Их Сургуулийн оюутнууд туслах биологичоор оролцож, тэд гадаадын судлаачидтай хамтарч ажилласнаар хээрийн нөхцөлд өгөгдөл цуглуулах, англи хэлний мэдлэгээ сайжруулав. Мэргэжлийн эрдэм шинжилгээний хоёр сэтгүүлд төслийн үр дүнгээр хоёр өгүүллэг, мөн тооны илтгэлийг 2002-2006 онд хэвлүүлжээ.  

2001-оны 7 сар Улз голын ай савын Цэн тогорууны судалгааны гишүүд Баруун талаас : Дэрийлаа (жолооч), Tracy, Гомбоо, Ууганбаяр, Ute нар 

2002 онд Улаанбаатарт болсон "Биологийн олон янз байдал" олон улсын хурлын эмхэтгэлд "Улз голын ай савын Цэн тогорууны хоногийн идэвх" товчлол хэвлэгджээ. Ойрын ирээдүйд бид судалгааг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. Төслийн жолооч Дэрийлаад тусалж, зөвлөж байсанд нь маш их талархаж байгааг илэрхийлье.   

 

 

 

Homehttp://www.num.edu.mn/ornithology/. E-mail: mongolianbirds@mail.com