Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт үргэлжилж байна

Монгол Улсын Их Сургуулийн элсэлтийн бүртгэл 2024 оны зургаадугаар сарын 03-ны 09:00 цагт эхэлж, 2024 оны долдугаар сарын 08-ны 12:00 цаг хүртэл Улсын хэмжээнд цахим хэлбэрээр буюу https://burtgel.num.edu.mn/bachelor/  системээр бүртгэж байна.

  • Онооны жагсаалт: Элсэх хүсэлт гаргах хугацаа дууссанаас НЭГ өдрийн дараа гарна.
  • Элсэх эрх олгох: 2024 оны 07 дугаар сарын 16-ны 12:00 цагт эхэлж 2024 оны 07 дугаар сарын 22-ны 12:00 цагт дуусна.
  • Оюутан болох: 2024 оны 07 дугаар сарын 16-ны 12:00 цагт эхэлж 2024 оны 08 дугаар сарын 09-ний 15:00 цагт дуусна.

Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журамтай ЭНД ДАРЖ танилцах боломжтой.

Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн системд бүртгүүлэх гарын авлагатай ЭНД ДАРЖ танилцана уу.

Археологийн судалгааны төв энэ онд 15 төслийг амжилттай хэрэгжүүлэв

МУИС-ийн Археологийн судалгааны төв энэ онд найман улстай хамтарч 15 төслийг амжилттай хэрэгжүүлэв МУИС-ийн Археологийн судалгааны төв 2023 онд Архангай, Булган, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий,