Боловсролын зээлийн сан нь сурах хүсэл эрмэлзэлтэй, их дээд сургуульд элсэх шаардлага хангасан боловч сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай иргэдэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүрээнд оюутан, суралцагчдад сургалтын зээл, буцалтгүй тусламж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын сургалтын тэтгэлгийн санхүүжилтийг зохих журмын дагуу / Монгол Улсын Засгийн газрын 102 дугаар тогтоол “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”; Энэ хүрээнд тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх; 103 дугаар тогтоол “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам” / олгож байна.
Дотоодын сургалтын зээл
Зээлийн нөхцөл
Хугацаа: Сургуулиа төгсөөд 4 хүртэлх жилийн дотор
Зээлийн хэмжээ: Тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр
Зээлийн хүсэлт: Хичээлийн жилийн улирал бүр
Төлөх давтамж: Сар бүр, тэнцүү төлөх
Хамрах хүрээ
- Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч
- Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч
Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний сургалтын хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралдаг байх
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
- Дэд бакалавр, бакалавр, магистр, докторын түвшинд хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаагүй байх
- Зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй
- Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
- Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр суралцагч нь зөвхөн голч дүнгийн шалгуур хангасан байх
Дүнгийн шалгуур
Шалгуур | Үндсэн хөтөлбөрөөр суралцагч | |||
Зэрэг | Дэд бакалавр | Бакалавр | Магистр | Доктор |
ЭШ | Элсэлтийн шаардлага хангасан байх | 500 ≤ | Шинээр элсэн суралцагч өмнөх боловсролын дипломын голч дүн 2.8 ≤ | |
Голч дүн | 2.8 ≤ | 2.8 ≤ | 2.8 ≤ |
Багш, ажилтан болон багшийн мэргэжлээр суралцагчийн тэтгэлэг
Хамрах хүрээ:
- Багш мэргэжлийн сонгон бүлгийн төгсөгч
- Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр суралцагч
- Дадлагажигч багш
- Боловсролын (01) чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцагч
- Багш мэргэжлээр хөрвөх бакалаврын хөтөлбөрийн суралцагч
- 15 жил тасралтгүй ажилласан багш ажилтны нэг хүүхэд
Нийтлэг шалгуур
- Монгол Улсын иргэн байх
- Элсэлтийн журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх
- Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцдаг байх
Тэтгэлэг баталгаажих процесс
Суралцагч суралцаж төгсөөд төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт 3-аас доошгүй жил, нийслэлд 5-аас доошгүй жил тогтвортой ажиллах заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулснаар тэтгэлэг баталгаажна.
Дүнгийн шалгуур
Шалгуур | Үндсэн хөтөлбөрөөр суралцагч | |
Зэрэг | Бакалавр | Магистр |
ЭШ | Элсэлтийн шаардлага хангасан байх | Шинээр элсэн суралцагч өмнөх боловсролын дипломын голч дүн 3.0 ≤ |
Голч дүн | 2.7 ≤ | 3.0 ≤ |
Сургалтын буцалтгүй тусламж
Хамрах хүрээ
- Зорилтод бүлгийн суралцагч: Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа, эсхүл хагас өнчин бол эцэг/эх нь хөгжлийн бэрхшээлтэй өрх, хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрх, цаатан, урианхай, тува өрхийн тус бүр нэг иргэн, “Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч, нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч
- Зарим эрэлттэй мэргэжлээр суралцагч: Сувилагч, нийгмийн ажилтан, номын санч, хоол зүйч, хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сэтгэл зүйч, арга зүйч мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагч
- Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөөр суралцагч: Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургалтын байгууллагын суралцагч
Дүнгийн шалгуур
№ | Хөтөлбөрийн нэр | Боловсролын зэрэг | Голч дүн |
Зорилтот бүлгийн суралцагч | |||
1 | Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй суралцагч | Дэд бакалавр | 2.0-с доошгүй |
Бакалавр | |||
Магистр | 2.4-с доошгүй | ||
Доктор | |||
2 | Бүтэн өнчин суралцагч | Дэд бакалавр, бакалавр | 2.0-с доошгүй |
3 | Эцэг, эх нь хоёулаа, эсхүл хагас өнчин бол эцэг/эх нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн суралцагч | ||
4 | Хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн суралцагч /ХЧА 70%-с доошгүй/ | ||
5 | Цаатан, урианхай, тува өрхийн суралцагч | ||
6 | “Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч | ||
7 | Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрт зэрэг суралцагч | Бакалавр | 2.0-с доошгүй |
Зарим эрэлттэй мэргэжлээр суралцагч | |||
1 | Нийгмийн ажилтан | Дэд бакалавр, бакалавр /Элсэлтийн шалгалтад 501-ээс/ | 2.8-с доошгүй |
2 | Сэтгэл зүйч | ||
Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөөр суралцагч | |||
1 | Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургалтын байгууллагын суралцагч | Дэд бакалавр | 2.8-с доошгүй |
Бакалавр | |||
Магистр | 3.0-с доошгүй |
Бүрдүүлэх материал
- Хүсэлт (баталсан маягтын дагуу);
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцах бол элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар, техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчийн дипломын хуулбар, магистр, докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцах бол өмнөх боловсролын зэргийн дипломын хуулбар;
- Үргэлжлүүлэн суралцах бол өмнөх улирлын голч дүнгийн хуудас;
- Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн суралцагчийн хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
- Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах бол ажилласан жилийг тодорхойлох ажлын газрын тодорхойлолт;
- Докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах бол эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, тодорхойлох захидал (суралцах арга барил, судалгааны урьдчилсан сэдэв, арга зүй, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч багш, эрдэмтэн, байгууллага тус бүрийн тодорхойлолт);
- Эцэг, эх нь 15-аас доошгүй жил тасралтгүй багш, ажилтнаар ажилласан жилийг тодорхойлох байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;