Нүүр хуудас / Бидний тухай

Бидний тухай

Монгол Улсын Их Сургууль (товчлол МУИС) нь 1942 оны аравдугаар сарын 05-нд байгуулагдсан, Монгол Улсын ууган их сургууль юм.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Монгол Улсын Их Сургууль нь бүрэлдэхүүн 7 сургууль, орон нутаг дахь харьяаллын 3 салбар сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилтантай Монгол Улсын эрдэм оюуны төв юм. МУИС нь түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, ХИС, Ховд их сургууль гэсэн 6 их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол Улсад дээд боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан билээ. Монгол Улс, бүс нутаг цаашлаад дэлхийн хэмжээнд дээд боловсрол болон шинжлэх ухаанд тавигдах шаардлага ихээхэн өөрчлөгдөж, үндэсний болон олон улсын шалгуур, стандарт өндөрсөж, сургалт, судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилтууд тавигдаж байгаа энэ үед бид өөрийн бодлогын чиг хандлагаа өөрчилж, бүс нутгийн их сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрэх зорилт тавин ажиллаж байна.

ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС,
ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ

Алсын хараа

МУИС-ийн алсын хараа нь “дэлхийн түвшний их сургууль” болоход оршино. Иймд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу “либерал арт” уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж, улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно. 

Эрхэм зорилго

Алсын харааны хүрээнд МУИС нь шинжлэх ухааны үндсэн салбаруудыг чөлөөт мэдлэг буюу “либерал арт” уламжлалд суурилсан хөтөлбөртэй, байгалийн ухаан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь асуудлаар сургалт, судалгааны ажлыг тогтвортой эрхэлж, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой академик буюу эрдмийн байгууллага юм.

Эрдэм шинжилгээ

МУИС-ийн эрдмийн хамт олон өөрсдийн судалгааны хамрах хүрээ, түвшингээр шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн ертөнцөд баттай байр суурийг эзлэн, дэлхийн нийтийн шинжлэх ухааны ололт, амжилт, хөгжилд хувь нэмрээ оруулдаг.

ЭЛСЭЛТ

Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн болон технологийн салбарт шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний их сургууль байж, улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулна.

Тэтгэлэг, Тэтгэмж

МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг, хөнгөлөлт олгодог.

 
Хамтын ажиллагаа

Монгол Улсын Их Сургууль нь Монголын Улсын дээд боловсролын салбарын ууган байгууллага, тэргүүлэх их сургууль болохын хувьд олон улсын болон бүс нутгийн их, дээд сургуулиудын холбоо, байгууллагуудын гишүүнээр идэвхтэй ажилладаг. 

Холбоотой линкүүд