Бидний тухай / Тоо баримт / Түгээмэл асуултууд

Түгээмэл асуултууд

Бакалаврын элсэлт

Элсэлтийн бүртгэл орон даяар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цагт нээж, 07 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Элсэх хүсэлт гаргагч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан (Бүртгүүлэх гарын авлагатай танилцах) нэвтэрнэ.

 
  • Бүртгүүлэгч нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуулийн хөтөлбөр, хамтарсан хөтөлбөрт бүртгүүлж болох ба бүртгэлийн хураамж 10,800 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1,200 төгрөг байна. Бүртгэлийн хураамжийг онлайнаар төлж бүртгэлээ баталгаажуулна.

  • ЭШ-ыг 2 удаа өгсөн бол бүртгэл тус бүрээр хүсэлт гаргаж бүртгүүлнэ. Системд шаардлагатай мэдээллээ үнэн зөв оруулан баталгаажуулна.

Бүртгүүлэгч нь БҮТ-ийн хүчинтэй батламжтай, эсвэл 2024 онд ЭШ өгөхөөр БҮТ-д бүртгүүлсэн байна.

Бүртгүүлэгч нь сүүлийн 2 жилийн дотор дараах шаардлагыг хангаж байвал шилдэг элсэгч гэж үзэж, албан ёсны эрх бүхий байгууллагаас олгосон батламж, сертификат, баримт бичигт үндэслэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Үүнд: 

    • БШУЯ-аас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн, 
    • Улсын олимпиадад оролцож элсэлтийн журмын Хүснэгт 2-т заасан нөхцөлийг хангасан ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчийг тухайн чиглэлээр шууд элсүүлнэ. 
    • Англи хэлний олон улсын шалгалтын IELTS 5, TOEFL iBT 45, PTE 40.8-аас дээш оноотой бүртгүүлэгчдийг гүйцэтгэлийн хувиар жагсааж, эхний 10 байр эзэлсэн бүртгүүлэгчийг ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарт шууд элсүүлнэ. 
    • Кембрижийн олон улсын AS (A) түвшний шалгалтын b (B) -ээс дээш, IB (international baccalaureate) хөтөлбөрийн 4-өөс дээш үнэлгээтэй бүртгүүлэгчдийг сургууль бүрд суурь шалгалтад тооцохоор заасан хичээлээр нь онооны дарааллаар жагсаан, эхний 3 байр эзэлсэн бүртгүүлэгчийг шууд элсүүлнэ. 
    • Комиссын зүгээс спортын өндөр ур чадвартай 10 хүртэлх бүртгүүлэгчийг шалгаруулж, гэрээ байгуулж БС /хяналтын тоо-2/, МТЭС /хяналтын тоо-2/, ШУС, ИТС, ББС, 3БС, ЗАдБМТС-д элсүүлж болно (Олимп, тив, дэлхийн тэмцээнээс медальт болон шагналт байранд шалгарсан, улсын өсвөр үеийн, улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд медальт байранд шалгарсан бүртгүүлэгчдийг гаргасан амжилтаар нь эрэмбэлж сонгуулна). 

Шилдэг элсэгч нь тухайн бүрэлдэхүүн/салбар сургуулийн суурь болон дагалдах шалгалтад тооцохоор заасан хичээлүүдээс ЭШ өгсөн байх ба МУИС-аас тавих ЭШ-ын босго оноог хангасан байна.

Элсэлтийн хөтөлбөр тус бүрээр элсэлтийн босго оноо ялгаатай болно.

БШУЯ-наас тогтоосон Олон улсын болон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байрт шалгарсан элсэгчид сургалтын төлбөрийн 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд: 

    • Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн элсэгчид 100 хувь; 
    • Улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид 100 хувь; 
    • Улсын олимпиадад оролцож 2-р байрт шалгарсан элсэгчид 75 хувь; 
    • Улсын олимпиадад оролцож 3-р байрт шалгарсан элсэгчид 50 хувь; 
    • МУ-ийн Засгийн газрын 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоол “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.1-2.7 дахь заалтын тавигдах шаардлагыг хангасан бол төрөөс төлбөрийг бүрэн санхүүжүүлнэ. 
    • Монголын сайхан бичигтэн уралдаанаас шалгарсан, суралцах эрх (ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөрүүдээс сонгоно) авсан элсэгчийн суралцах хугацааны сургалтын төлбөрийг Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр 100 хувь олгоно. 
    • Орон нутгийн салбар сургуулиуд бие даасан тэтгэлэг, хөнгөлөлтийн нөхцөлтэй байж болно.

Холбоотой линкүүд

Холбоотой линкүүд