Бидний тухай / Тоо баримт / Түгээмэл асуултууд
Түгээмэл асуултууд
МУИС-ийн дүрмийн 4.1.1-д заасны дагуу МУИС хуульд заасны дагуу үүсгэн байгуулагч, багш, төгсөгч, суралцагчийн төлөөллөөс бүрдсэн 3 жилийн хугацаагаар ажиллах удирдах зөвлөлтэй байдаг.
Бакалаврын элсэлт
Элсэлтийн бүртгэл орон даяар 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт нээж 7 дугаар сарын 6-ны өдрийн 12:00 цагт хүртэл https://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэнэ. Элсэх эрх олгох үйл ажиллагааг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал зохион байгуулна.
2020 онд ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-д бүртгүүлсэн болон БҮТ-ийн хүчинтэй батламжтай иргэн байна.
– БСШУСЯ-аас тогтоосон Олон улсын болон улсын олимпиадад оролцож 1-3-р байрт шалгарсан бүртгүүлэгчийг олимпиадад оролцсон чиглэлэээр нь бүрэлдэхүүн сургуульд элсүүлэх;
– IELTS 5, TOEFL iBT 35, TOEFL PBT 500, TOEIC 685-аас дээш оноотой бүртгүүлэгчийг ШУС-ын ХУС-т элсүүлэх;
– Кембрижийн олон улсын AS (A) түвшний шалгалтын b (B) -ээс дээш оноотой бүртгүүлэгчийг шалгалт өгсөн чиглэлээр нь бүрэлдэхүүн сургуульд онооны дарааллаар жагсаан, эхний 3 байрт эзэлснийг элсүүлэх;
– Спортын өндөр ур чадвартай бүртгүүлэгчийг ШУС-ын БУС, ХШУИС-д элсүүлэх
Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд 480 оноо, ЗС, ЭС-ийн хувьд 400 онооноос багагүй байна (БСШУСЯ-аас баталсан босго оноо).
Дараах элсэгчид эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрт 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Үүнд:
– Олон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байр эзэлсэн элсэгчид 100 хувь; улсын олимпиадад оролцож 1-р байрт шалгарсан элсэгчид 100 хувь; 2-р байрт шалгарсан элсэгчид 75 хувь; 3-р байрт шалгарсан элсэгчид 50 хувь;
– ЭЕШ-ын суурь шалгалтад 780-аас дээш оноо авч БС, ХЗС, ОУХНУС-д, 750-аас дээш оноо авч ШУС, ХШУИС, ЗС, ЭС-д элссэн бол 50 хувь;
– ШУС-ийн БУС-ын багц 2 хөтөлбөр болон ХШУИС-ийн 2+2 хөтөлбөрт элссэн бол 50 хувь;
– ШУС-ийн БУС-ын багц 3, ХУС-ын багц 2, ЭС-ийн багц 2 дахь багш мэргэжлийн хөтөлбөрт элссэн элсэгч нь ЭЕШ-д 650-750 оноо авсан бол 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол 100 хувь сургалтын төлбөрийг төрөөс эхний улиралд чөлөөлнө;
– МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн төгсөгч нь суурь шалгалтад 650-аас дээш оноо авч ШУС-ийн БУС, ХШУИС-д элссэн бол 50 хувь;