Бидний тухай / Бүтэц / Стратеги төлөвлөгөө

Стратеги төлөвлөгөө

Оюуны чөлөөт, нээлттэй эрэл хайгуул хийж, түүний үр дүнг чөлөөтэй илэрхийлэх бүх талаар дэмжиж, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх

ҮНЭТ ЗҮЙЛС​

1. Академик эрх чөлөө: Оюуны чөлөөт, нээлттэй эрэл хайгуул хийж, түүний үр дүнг чөлөөтэй илэрхийлэх бүх талаар дэмжиж, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх

2. Хөгжлийн жишиг: Сургах, суралцах, эрдэм мэдлэгийн хүрээг тэлэх, бүтээлч сэдэл хандлагыг дэмжин хөгжүүлэх жишгийг тодорхойлох

3. Ёс зүй: Багш, судлаач, оюутны болон хувь хүний ёс зүйг дээдлэн, үнэнч шударга байж, бусдад хүндэтгэлтэй хандах

4. Манлайлал: Үндэсний болон нийтийн сайн сайхны төлөө зүтгэх итгэл үнэмшил бүхий манлайлагч байж, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох

5. Хүндлэл / Урамшуулал: Хүний мэдлэг, ур чадвар, бүтээлч байдал, шинэ санааг үнэлэн, хөхиүлэн дэмжиж, урамшуулах

АЛСЫН ХАРАА

МУИС -ийн алсын хараа нь “дэлхийн түвшний их сургууль” болоход оршино. Үүний дүнд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу “либерал арт” уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж, улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно.

Эрхэм зорилго

Энэхүү алсын харааны хүрээнд МУИС нь шинжлэх ухааны үндсэн салбаруудыг хамарсан чөлөөт мэдлэг буюу “либерал арт” уламжлалд суурилсан хөтөлбөртэй, байгалийн ухаан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь асуудлаар сургалт, судалгааны ажлыг тогтвортой эрхэлж, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой академик буюу эрдмийн байгууллага болно. 

СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Бидний зорьж буй алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн чиглэлийг тэргүүлэх ач холбогдолтой хэмээн тодорхойлж байна. Үүнд:

01.

Судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, түвшинг дэлхийн жишигт нийцүүлнэ.

02.

Сургах ба суралцах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэнэ.

03.

Сургах ба суралцах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэнэ.

04.

Нийгэмд мэдлэгээр манлайлж, нийгмийн хөгжлийн түүчээ байна.

Стратеги төлөвлөгөө файл
2016-2024 оны баталсан стратеги төлөвлөгөө дэлгэрэнгүй харахын тул энд дарна уу.