МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагааны хүрээнд ЕБС-ийн төгсөгчид рүү чиглэсэн “МУИС-ийн сорилго-2024” өдөрлөг, олимпиадыг зохион байгуулахаар боллоо. Өдөрлөг, олимпиадын зорилго нь МУИС-д элсэн суралцах хүсэл сонирхолтой ЕБС-ийн суралцагчдад зориулж ЭЕШ-ын 10 хичээлээр арга зүйн зөвлөмж өгөх, лекц унших, мөн тэдэнд мэргэжлийн хөтөлбөр, сургалтын орчин, оюутныг дэмжих үйлчилгээг танилцуулахад оршино.
“МУИС-ийн сорилго-2024” өдөрлөг, олимпиадын удирдамжтай ЭНД ДАРЖ танилцана уу.
