Нүүр хуудас / ШУТУБП

МУИС-ийн ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК

Алсын хараа
Монгол Улсын инновац, технологийн дэвшлийн гол төв болж, улс орны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.
Эрхэм зорилго
Их, дээд сургуулийн судлаачид, төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хамтын үйл ажиллагааг дэмжин, дэд бүтэц, үйлчилгээ, хамтын ажиллагааны боломжоор хангаснаар эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг дэмжихэд чиглэсэн шинэлэг шийдлүүдийг бий болгох боломж олгоход оршино.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРКИЙН БҮТЭЦ

ИННОВАЦ, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ

Паркийн бодлого тодорхойлж, үйл ажиллагааг дэмжих, хуулиар хориглоогүй нэмэлт санхүүгийн эх үүсвэрийг татах, удирдан зохион байгуулах бүтцийн үндсэн нэгж юм.

ИННОВАЦ, ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

Урт, богино хугацааны хэрэгцээнд тулгуурласан мэргэшүүлэх сургалт, үйлдвэрлэлийн дадлага явуулах, энтрепрёнерүүдийн уулзалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, МУИС-ийн багш судлаачдын шинэ дэвшилтэт технологийг түгээн дэлгэрүүлэх, төр-их сургууль-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг холбох нэгж байна.

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ

MУИС-д хөгжүүлсэн технологийг нийтийн тусын тулд ашиглуулахаар дамжуулах, стартап гарааны компанийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөрүүдийн дүнд шинээр бүтээсэн, хөгжүүлсэн технологийг эзэмших эрх эдлэх, шинжлэх ухаан техникийн мэдээллийг түгээх, зах зээлд нэвтрүүлэх, түүнээс орох ашгийг хуваарилахтай холбогдсон харилцааг зохицуулах нэгж юм.

ТЕХНОЛОГИЙН ЗҮГШРҮҮЛЭЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦЕХ

Лабораторийн түвшинд боловсруулсан технологи, бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэлийн нөхцөлд турших, боловсронгуй болгох, технологийн зүгшрүүлэлт хийх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нэгж байна. 

НЭЭЛТТЭЙ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН, ЛАБОРАТОР

Нээлттэй судалгааны хүрээлэн гэж салбар дундын цогц асуудал шийдвэрлэх зорилгоор судалгаа гүйцэтгэдэг МУИС-ийн багш судлаачдаас бүрдсэн нэгжийг; Лаборатор гэж технологи технологийн туршилт – зүгшрүүлэлтийн түүхий эд, үйлдвэрлэсэн туршилтын бүтээгдэхүүний чанар найрлагыг баталгаажуулах, захиалгат шинжилгээ хийх нэгж байна.

СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТҮШИЦ БААЗ

МУИС-ийн сургалт судалгаа, үйлдвэрлэлийн дадлагын үйл ажиллагааг явуулах, судалгааны үр дүнг практикт баталгаажуулах хээрийн судалгааны баазыг хэлнэ.

ГЭРЛАБ

ИНЖЕНЕРИЙН УРЛАН​

БШУЯ-ы хүсэлтээр Инженер, Технологийн Дээд Боловсрол төслийн хүрээнд САНААЧЛАГЧ, БҮТЭЭГЧ, МӨРӨӨДӨГЧ ЭНТРЭПРЕНЕР хэн бүхэнд зориулсан зохион бүтээх тус инженерийн урланг “Нээлттэй төв”-ийн зарчмаар ашиглалтанд тун удахгүй оруулахаар ажиллаж байна. Энэхүү нэгж нь бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хувь хүн, байгууллагуудыг бодитоор дэмжих орчин, тоног төхөөрөмж, мэдлэг чадвараар хангах, энэ чиглэлд хүний нөөцийг бэлтгэх салбар дундын суралцахуйн орчин болох, инновац энтрепренершип соёлыг түгээх, хамтын ажиллагааны талбар болох зорилготой.

1
8+
FAB FOUNDATION

FAB LAB-ийн хөдөлгөөн нь дэлхий даяар тархаж, дижитал технологийн мэдлэгээс үл харгалзан хүн бүрд тус орон зайг ашиглах боломжийг нээлттэй олгож эхлэв. Нөгөөтээгүүр, Mассачусетсийн технологийн институтын FAB LAB-ийг үүсгэн байгуулагчид эдгээр инженерийн урлангийн зохион байгуулалт, удирдлага, дэмжлэгийг Fab Foundation буюу FAB санд түшиглэн явуулж эхэлсэн. Fab сан – 2009 онд анх байгуулагдсан ба одоогоор инженерийн урлангийн нэгдсэн сүлжээг өргөтгөх, зөвлөгөө чиглэл өгөх, дэмжлэг үзүүлэх, зохицуулах мөн бүс нутгийн чадавхыг бэхжүүлэх байгууллагуудтай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Mассачусетсийн технологийн хүрээлэнгийн Бит ба Атомын төвийн санаачилсан FAB LAB хөтөлбөрөөс үүсэж дэлгэрсэн АНУ-ын ашгийн бус 501 (c) 3 байгууллага юм. Олон нийтийн, боловсролын болон ашгийн бус байгууллагууд нь гол ашиг хүртэгчид юм. 

ИНЖЕНЕРИЙН УРЛАН

Хэнд ч (бараг) юуг ч хийх боломжийг олгох орчин, ур чадвар , материал, дэвшилтэт технологид нэвтрэх эрх

Бүтэн хувилбар Гэрлаб

МАНАЙ ХАЯГ13343. Баянзүрх дүүрэг, 41-р хороо, Г.Лувсанцэвээний гудамж.
Шуудангийн хаяг: 51-р салбар, 167-р хайрцаг.
Утас: 75754400-5301, Даваа-Баасан 9:00-17:00

29