Холбоотой линкүүд

Элсэлт / Ахисан түвшин / Тэтгэлэг, төлбөр / Боловсролын зээлийн сангийн үйлчилгээ

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Боловсролын зээлийн сан нь сурах хүсэл эрмэлзэлтэй, их дээд сургуульд элсэх шаардлага хангасан боловч сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай иргэдэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүрээнд оюутан, суралцагчдад сургалтын зээл, буцалтгүй тусламж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын сургалтын тэтгэлгийн санхүүжилтийг зохих журмын дагуу / Монгол Улсын Засгийн газрын 102 дугаар тогтоол “Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”;  Энэ хүрээнд тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх; 103 дугаар тогтоол “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам” / олгож байна.

Дотоодын сургалтын байгууллагад суралцагчид олгох зээл дараах төрөлтэй байна:

    • Тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох;
    • Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох;

Шалгуур:

    • Зээлээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн дотоодын сургалтын байгууллагад суралцагч бол 2.8-аас доошгүй байх
    • Магистр, докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 2.8-аас доошгүй байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх.

Дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцахад буцалтгүй тусламж олгоно.

“Зорилтот бүлэг” гэдэгт бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа, эсхүл хагас өнчин бол эцэг/эх нь хөгжлийн бэрхшээлтэй өрх, хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрх, цаатан, урианхай, тува өрхийн тус бүр нэг иргэн, “Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч, нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч тус тус хамаарна.

Шалгуур:

    • Суралцагчид сургалтын төлбөрийн зориулалтаар буцалтгүй тусламж олгох бөгөөд буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн суралцах тохиолдолд суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.0-оос доошгүй байна. (Энэ журамд заасан “хөдөлмөрийн чадвараа алдсан” гэдэгт Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70 болон түүнээс дээш хувь алдсан гэж тогтоосныг тооцно.)

Нийгмийн салбарын хомсдолтой зарим мэргэжлийн чиглэлээр бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах суралцагчид тэтгэлэг олгоно.

Үүнд:

    • Сувилагч, нийгмийн ажилтан, номын санч, хоол зүйч мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох;
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сэтгэл зүйч, арга зүйч мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох.

Шалгуур:

    • Бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч бол элсэх мэргэжлийн хичээлийн элсэлтийн шалгалтад 501-ээс дээш оноо авсан байх, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх.
    • Сувилагчаас бусад мэргэжлээр суралцагч төгсөөд төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт 3-аас доошгүй жил, эсхүл нийслэлд 5-аас доошгүй жил мэргэжлээрээ тогтвортой ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна.
    • Дотоодын сургалтын байгууллагад элсэн суралцагч бол элсэх мэргэжлийн хичээлийн элсэлтийн шалгалтад 501-ээс дээш оноо авсан тохиолдолд 100 хувийн, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улиралд 2.8-3.0 хүртэл голч дүнтэй суралцсан тохиолдолд 70 хувийн, 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд 100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

Багш мэргэжлийн сонгон бүлгийн төгсөгч, багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр суралцагч, багш мэргэжлээр дадлагажигч, орон нутагт мэргэжлээрээ ажиллах багш болон багш, ажилтны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах нэг хүүхдэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

Үүнд: 

    • Боловсролын ерөнхий хуулийн 12.2-т заасан ерөнхий боловсролын сургуулийн багш мэргэжлийн сонгон бүлгийн төгсөгч;
    • Багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч;
    • Боловсролын чиглэлээр магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр суралцагч;
    • Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.3-т заасан хөдөө орон нутагт багш мэргэжлээр дадлагажигч;
    • Боловсролын ерөнхий хуулийн 12.10-д заасан орон нутагт мэргэжлээрээ ажиллах багш;
    • Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-д заасан багш, ажилтны нэг хүүхэд.

Шалгуур:

    • Ерөнхий боловсролын сургуулийн багш мэргэжлийн сонгон бүлгийн хөтөлбөрт суралцаж, багш сонгоны хичээлд амжилттай буюу, 80 болон түүнээс дээш хувиар үнэлэгдэж төгссөн байх;
    • Багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч элсэлтийн шаардлага хангасан, эсхүл үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн 2.7-оос доошгүй байх;
    • Магистрын сургалтын үндсэн хөтөлбөрийн суралцагч дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индексийн ерөнхий чиглэл (01)-ээр суралцахаар сонгосон байх, өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 3.0-оос доошгүй байх, төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хөдөө орон нутагт 3-аас доошгүй, эсхүл нийслэлд 5-аас доошгүй жил ажилласан байх;
    • Суралцагч хөдөө орон нутагт 6 сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллахдаа 3 болон 4 дүгээр дамжааны суралцагч байх, суралцсан хугацааны голч дүн 2.7 болон түүнээс дээш байх;
    • Суралцагчийн эцэг, эхийн аль нэг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй багш, ажилтнаар ажилласан байх, төрийн өмчийн сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлээр дэд бакалавр, бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрийг сонгосон байх.

Дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцахад буцалтгүй тусламж олгоно.

Шалгуур:

    • Буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн суралцах тохиолдолд өмнөх улирлын голч дүн дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 2.0-оос доошгүй байх, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч бол 2.4-өөс доошгүй байна.
    • Хүсэлт (баталсан маягтын дагуу);
    • Иргэний үнэмлэхийн хуулбар;
    • Дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцах бол элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар, техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчийн дипломын хуулбар, магистр, докторын үндсэн хөтөлбөрт элсэн суралцах бол өмнөх боловсролын зэргийн дипломын хуулбар, үргэлжлүүлэн суралцах бол голч дүнгийн хуудас,
    • Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн суралцагчийн хувийн байдлыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
    • Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах бол ажилласан жилийг тодорхойлох ажлын газрын тодорхойлолт;
    • Докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах бол эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, тодорхойлох захидал (суралцах арга барил, судалгааны урьдчилсан сэдэв, арга зүй, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч багш, эрдэмтэн, байгууллага тус бүрийн тодорхойлолт);
    • Эцэг, эх нь 15-аас доошгүй жил тасралтгүй багш, ажилтнаар ажилласан жилийг тодорхойлох байгууллагын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;