Элсэлт / Бакалавр / МУИС-д элсэх / Тусгай хэрэгцээт элсэгчийн хөтөч
Тусгай хэрэгцээт элсэгч
Холбоотой линкүүд
МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих үйлчилгээ
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих ажлын хүрээнд суралцагчдын эрхийг хангах, нийгмийн бүхий л харилцаанд оролцох нөхцлийг бүрдүүлэх, эерэг ойлголт хандлагыг төлөвшүүлэх, суралцах орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр” боловсруулан ажиллаж байна.
- суралцагчдын сургалт, эрдэм шинжилгээний орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- суралцагчдад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох
- суралцагчдын онцлогт тохирсон сураглтын хэрэглэгдэхүүн, сураглтын тохируулгат тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийг сайжруулах, хүртээмжтой болгох
- суралцахуйг дэмжихэд нөлөөлөх дэд бүтцийг сайжруулж, таатай орчин бүрдүүлэх
- суралцагчдад үзүүлэх дэмжлэг үйлчилгээ болон ажлын байранд зуучлах үйлчилгээг хэрэгжүүлэх
- суралцагчдын талаарх мэдээллийн сан бүрдүүлэх
МУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн үйлчилгээний нэг төрөл болох хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих үйлчилгээний хүрээнд суралцагчидтай ярилцан, харилцан тохиролцсоны үндсэн дээр мэргэжлийн зөвлөхтэй холбож, уулзалт ярилцлагыг зохион байгуулж, уг суралцагчийн сурах үйл ажиллагааг дэмжих, тохиолддог хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн суралцагчид тохирсон “Хичээлийн тохируулга”-ыг боловсруулсан.
Хичээлийн тохируулга гэдэг нь тухайн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч хичээлд идэвхтэй оролцох, шалгалтаа бүрэн дүүрэн өгч шударгаар үнэлүүлэхэд нэмэлтээр гаргаж өгөх дэмжлэг туслалцаа юм. Тохируулга хэрэглэснээрээ хөгжлийн бэрхшээлтэй суралцагч нь бусад суралцагчдаас давуу эрх эдэлж байна гэж ойлгож болохгүй. Бүгд бусдын адил мэдлэг чадвараа шударгаар үнэлүүлж, бусдын адил тэгш оролцож, ижил хэмжээний мэдлэг чадвар эзэмших нөхцөлийг бүрдүүлж, саад бэрхшээлийг арилгахад үзүүлж байгаа туслах хэрэгсэл гэж ойлгож байна.