Холбоотой линкүүд
Хавсарга хөтөлбөр
Тодорхой болзол хангасан оюутанд үндсэн зэргийн хөтөлбөрийн зэрэгцээ өөр зэргийн хөтөлбөрийн чиглэлээр системтэй мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшүүлэх зорилготой, боловсролын зэрэг олгохгүй хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэших багцаас бүрдэх ба 30-аас багагүй багц цаг байна. Оюутан 2 хүртэл хавсарга хөтөлбөрт зэрэг суралцаж болно.
Хос, хавсарга хөтөлбөрөөр суралцах хүсэлтийг үндсэн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэших хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай цуглуулсан, суралцсан хугацааны судалсан хичээлийн голч дүн 2.6 ба түүнээс дээш байх шаардлагыг хангасан суралцагч намрын улиралд 10 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, хаврын улиралд 3 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сургалтын мэдээллийн системээр гаргаж болно.
Хос хөтөлбөр
Тодорхой болзол хангасан оюутанд үндсэн зэргийн хөтөлбөрийн зэрэгцээ өөр хөтөлбөрөөр боловсролын зэрэг олгох хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл МУИС-д хэрэгжиж буй бусад бүх хөтөлбөрөөс сонгон хосоор суралцах боломжтой.
Хос, хавсарга хөтөлбөрөөр суралцах хүсэлтийг үндсэн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэших хичээлийн багц цагийн 1/3-ийг амжилттай цуглуулсан, суралцсан хугацааны судалсан хичээлийн голч дүн 2.6 ба түүнээс дээш байх шаардлагыг хангасан суралцагч намрын улиралд 10 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, хаврын улиралд 3 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сургалтын мэдээллийн системээр гаргаж болно.
Иргэнээр суралцах
МУИС-ийн хичээлүүдээс иргэн судалж суралцах боломжтой.
Бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн бакалаврын түвшний хичээлээс 2 хүртэл улирал 30 хүртэл багц цаг, бакалаврын зэрэгтэй иргэн магистрын түвшний хичээлээс 2 хүртэл улирал 9 хүртэл багц цаг, магистрын зэрэгтэй иргэн докторын түвшний хичээлээс 2 хүртэл улирал 9 хүртэл багц цагийн хичээлийг судалж болно.
Иргэн суралцах хүсэлтээ улирал эхлэхээс өмнөх долоо хоногт сургалт хариуцсан нэгжид гаргана.
Иргэнээр амжилттай суралцсан хичээлийг үндсэн хөтөлбөрт элсэн суралцах тохиолдолд дүйцүүлэн тооцуулах боломжтой.