Menu
Холбоотой линкүүд
Menu
- Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг элсэлтийн шалгалт (ЭШ) өгсөн харьяалагдах бүсэд өрсөлдөнө.
- Бүсийг тогтоохдоо УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” бодлогын хүрээнд заасан дараах бүсчлэлийг баримтална.
- Үүнд:
- Алтайн бүсэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай,
- Баруун бүсэд Баян-Өлгий, Увс, Ховд,
- Говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв,
- Зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий,
- Хангайн бүсэд Архангай, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг,
- Төвийн бүсэд Улаанбаатар хот хамаарна.
- Ур чадварын шалгалттай хөтөлбөрийг сонгосон бүртгүүлэгч ур чадварын шалгалт өгнө.
- Бүртгүүлэгч нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль (ШУС), Мэдээллийн технологи, электроникийн сургууль (МТЭС), Инженер, технологийн сургууль (ИТС), Бизнесийн сургууль (БС), Хууль зүйн сургууль (ХЗС), Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль (УТСОУХНУС), Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, мэдээллийн технологийн сургууль (ЗАДБМТС), МУИС-ийн Баруун бүсийн сургууль (ББС), МУИС-ийн Зүүн бүсийн сургууль (ЗБС)-ийн хөтөлбөрөөс сонгож бүртгүүлнэ. ШУС-д бүртгүүлэгч нь Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөрөөс сонгоно.
- Бүртгүүлэгч өөрийн хүсэлтээр хэдэн ч сургуулийн хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно.
- Бүртгүүлэгч нь БҮТ-ийн ЭШ-ын хүчинтэй батламжтай, эсвэл 2024 онд ЭШ өгөхөөр БҮТ- д бүртгүүлсэн байна. Бүртгүүлэгч нь МУИС-ийн оюутан бол бүртгүүлэх боломжгүй.
- Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн БШУС-ын 2021 оны 10 дугаар сарын 06-ны А/347 тоот тушаалаар баталсан “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох журам”-ыг баримтална.