Элсэлт / Бакалавр / Тэтгэлэг, төлбөр / Тэтгэлэг
Тэтгэлэг
Тэтгэлэг , санхүүгийн дэмжлэг
МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг, хөнгөлөлт олгодог.
ТЭТГЭЛЭГ
МУИС-ийн хэмжээнд олгодог гадаад, дотоодын 40 гаруй байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг, “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-т хамрагдах боломжтой бөгөөд жил бүр давхардсан тоогоор 1000 орчим суралцагчид 1 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгож байна.
ЭЛСЭГЧДЭД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГ
МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг, хөнгөлөлт олгодог.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛ
Боловсрол, Шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сан төрийн бодлого хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль болон гадаадын их дээд сургууль, коллежид суралцаж дээд боловсрол эзэмшиж буй суралцагчдад тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх үйлчилгээг хэрэгжүүлэн зохион байгуулдаг.
Холбоотой линкүүд
МУИС-Д ОЛГОЖ БУЙ ТЭТГЭЛЭГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД
ЯПОН УЛСЫН МИЦУБИШИ UFJ САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
ЯПОН УЛСЫН СҮМИТОМО КОРПОРАЦИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ


Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд суралцагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор МУИС-д 2014 оноос хойш тасралтгүй тэтгэлэг олгож ирсэн бөгөөд нийт 128 суралцагч тэтгэлэг хүртээд байна.
Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлгээ үргэлжлүүлэн авдаг онцлогтой.
БНСУ-ЫН OK BAE & JUNG САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
БНСУ-ЫН НАМ ЯН ЖҮ МОНГОЛ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ САНГИЙН ТЭТГЭЛЭГ


МУИС-д идэвхтэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхтэй, авьяаслаг, сурлага сайтай оюутнуудад дэмжин 2012 оноос хойш тэтгэлэг олгож байгаа билээ.
“Нам Ян Жү” Монгол боловсролыг дэмжих сан нь Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор 1997 оноос хойш 1000 гаруй оюутанд тэтгэлэг олгож байна.
БНСУ-ЫН АЗИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛЭГ
STEM САЛБАРТ СУРАЛЦАХ ОХИДЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР


Азийн хөгжлийн сан нь сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хөгжүүлэх ерөнхий зорилгын хүрээнд МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмждэг сургалтын төлбөрийн тэтгэлэг юм.
STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн чиглэлээр суралцан, улмаар мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй, сурлага сайтай таван эмэгтэй оюутныг дэмжин, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлдэг онцлогтой.
АЖИА ГЭГЭЭНИЙ “ЗӨВ ТЭТГЭЛЭГ” САНГИЙН ТЭТГЭЛЭГ
МОНГОЛЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НИЙГЭМЛЭГИЙН ТЭТГЭЛЭГ

