Танай мэргэжлийн онцлог
Хүрээлэн буй орчин судлаач бол олон салбартай уялдаатай ажиллахыг шаарддаг орчин үед хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг бөгөөд манай улс болон дэлхийн хэмжээний топ асуудлуудын хүрээнд ажилладагаараа олны анхаарлын төвд байдаг, мэргэжлийн хувьд хөгжиж дэвших, дараагийн шатанд суралцах боломж дүүрэн байдаг мэргэжил юм.
Манай баг агаарын чанар, агаарын бохирдолтой холбоотой анхны судалгааны ажлаа 2004 онд эхэлж байсан. Тухайн үед Улаанбаатар хотын агаарын бохирдлын үндсэн эх үүсвэрийг тодорхой болгох, тооллого судалгаа, бохирдлын эх үүсвэрийн эзлэх хэмжээг тодорхойлох зэрэг судалгааны ажлыг хийсэн юм. Үүнээс хойш энэ чиглэлийн судалгааны ажлыг тасралтгүй хийж байна. Ганц Улаанбаатар хот гэлтгүй Монгол орны бүх л аймаг, сумд, уул уурхайтай газар, эвдэрсэн газар, түүнээс үүдэлтэй агаарын бохирдолтой газар гэх мэт чиглэлээр судалгааны ажлаа өргөжүүлж байна. 2004 оноос эхлэн агаарын бохирдлыг судалж байхад Агаарын чанарын газар зэрэг байгууллагууд байгуулагдаж агаарын бохирдолтой тэмцэж эхэлсэн. Харамсалтай нь агаарын бохирдол жилээс жилд нэмэгдээд л байсан. Манайд ажиглагддаг нэг зүйл бол түгжрэл гээд түгжрэлтэй тэмцээд байдаг, түгжрэл нь нэмэгдээд байдаг. Агаарын бохирдолтой тэмцээд байдаг ч агаарын бохирдол нь нэмэгдээд байдаг. Асуудалтай тэмцээд байдаг, асуудал нь нэмэгдээд байдаг нь зохион байгуулалт, үр дүнгүй, чиглээгүй үйл ажиллагаа гээд улс төрийн болон нийгэм эдийн засгийн, хүн амын шилжилт, хот хэт замбараагүй тэлж байгаа гээд олон хүчин зүйлтэй холбоотой. Судлаачдын хувьд тогтмол судалж байгаа, нэмэгдэж байгаад харамсаж байдаг. Харин 2019, 2020 онд сайжруулсан түлш, Улаанбаатар хотын тэлэлтийг хязгаарлах бодлого зэргээс хамаарч тасралтгүй өсөж байсан агаарын бохирдол тогтох буюу нэмэгдэхгүй байх хандлага ажиглагдаж байна. Одоо харин түүнийг огцом бууруулах шаардлагатай. Судлаачдын хувьд бохирдол ямар байгааг тогтмол хянаж мониторинг хийдэг бол одоо бууруулах арга замын талаар зарим судалгааны ажлаа чиглүүлж байна.
Ч.Сономдагва
Танай мэргэжлийн онцлог
Хүрээлэн буй орчин судлаач бол олон салбартай уялдаатай ажиллахыг шаарддаг орчин үед хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг бөгөөд манай улс болон дэлхийн хэмжээний топ асуудлуудын хүрээнд ажилладагаараа олны анхаарлын төвд байдаг, мэргэжлийн хувьд хөгжиж дэвших, дараагийн шатанд суралцах боломж дүүрэн байдаг мэргэжил юм.
Дэлхийд 10 хүн тутмын 9 нь бохирдолтой агаараар амьсгалж байгаа бөгөөд жил бүр 7 сая хүн агаарын бохирдлоос үүдэн нас бардаг бөгөөд эдгээр хүмүүсийн 4 сая нь дотоод орчны агаар бохирдолтой учраас нарс барж байна. Дэлхий хэмжээнд агаар бохирдуулагч элементүүд дотроос хамгийн их агууламжтай нь нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5) байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүд ч ялгаагүй өвлийн улиралд агаарын бохирдол өндөр түвшинд байгаа ба гол бохирдуулагч нь тоосонцор байна. Энэхүү тоосонцорын агууламжинд хийсэн судалгаагаар хүний биед хортой төрөл бүрийн хүнд металлууд, олон цагирагт үнэрт нүүрс ус төрөгчид ихээр агуулагдаж байгааг манай судалгаа тодорхойлсон.