Нүүр хуудас / Судалгаа

Судалгаа

Монгол улсын их сургуулийн алсын хараа, эрхэм зорилгынхоо хүрээнд МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөний нэг тэргүүлэх чиглэлээ “Судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, түвшинг дэлхийн жишигт нийцүүлнэ” гэж тодорхойлсон. Иймд МУИС-ийн эрдмийн хамт олон өөрсдийн судалгааны хамрах хүрээ, түвшингээр шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн ертөнцөд баттай байр суурийг эзлэн, дэлхийн нийтийн шинжлэх ухааны ололт, амжилт, хөгжилд хувь нэмрээ оруулдаг байхыг зорино. Мөн дотоодын төдийгүй бусад орны шилдэг судлаачдын сонирхлыг татсан, нээлттэй, уян хатан судалгаа, шинжилгээ хийх орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний үр дүнд МУИС нь үндэсний болон дэлхий дахины хөгжил, дэвшилд жинтэй хувь нэмэр оруулагч болно гэсэн зорилгууд дэвшүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ, суурь судалгааг төрийн дэмжлэгийг түлхүү авч, хэрэглээний судалгааг өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчилж, судалгааны өрсөлдөөнт, уян хатан бүтцийг бий болгохыг зорьж байна.

Өрсөлдөөний зарчимд тулгуурласан санхүүжилт, судалгааны хатуу тогтоосон бус, уян хатан бүтэц нь судалгаа шинжилгээний ажилд үр дүн, хамтын ажиллагаа, чанарын ахиц дэвшлийг авч ирнэ.

Их сургуулийн судалгааны үр дүнг нийгэм эдийн засгийн хөгжилд хэрэгцээтэй шинэ бүтээгдэхүүн болгохын тулд энтрепренёршипийн санхүүгийн иж бүрэн тогтолцоог хөгжүүлж, технологи, инновацын дэд бүтцийг байгуулан үйл ажиллагааг тогтворжуулна хэмээн үзэж байна.

7 хүрээлэн

11 төв

Судалгааны хүрээлэн, төв

Эрдмийн эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засаг, нийгмийн хөгжил, шинжлэх ухаан, технологи, инновацын тэргүүлэх чиглэлийг хөгжүүлнэ. Эрдэм шинжилгээ, судалгааны чадамжийг сайжруулж, мэдлэгт суурилсан нийгмийг манлайлах хүний нөөцийг бэлтгэнэ. Эрдэмтэн судлаачдын оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, инновацын соёлыг бүрдүүлнэ.

Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк

 Монгол Улсын (улс орны) эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах түлхэц болгох үүднээс хүчирхэг мэдлэгт суурилcан, баталгаат судалгааны үр дүнд тулгуурлан инновацийг эрчимжүүлэх, аж үйлдвэр, хувийн хэвшилтэй түншлэл тогтоох, эдийн засгийн өсөлтийг хангах бизнес эрхлэлтийг дэмжих зорилготой Монгол Улсын Их Сургуулийн анхны манлайлал санаачилгын үр дүн юм. Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк ШУТУБП нь технологид суурилсан гарааны бизнесүүд, судалгааны төвүүд, институцын бүтээлч байдал , инновацийн нээлттэй орон зайг хангах динамик төв болно.

Where Research Happens

МУИС-ийн эрдмийн хамт олон судалгааны хамрах хүрээ, түвшингээр шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн ертөнцөд баттай байр суурийг эзлэн, дэлхийн нийтийн шинжлэх ухааны ололт, амжилт, хөгжилд хувь нэмрээ оруулдаг байхыг зорино. Мөн дотоодын төдийгүй бусад орны шилдэг судлаачдын сонирхлыг татсан, нээлттэй, уян хатан судалгаа, шинжилгээ хийх орчин нөхцөлийг бүрдүүлнэ. 

Манай судалгаа | Б.Жаргалан

Археологи бол хүн төрөлхтөнтэй холбоотой үзэгдэл, үйл явцыг нэн эрт үеэс эхлэн тодруулах, ойлгох боломж олгодог шинжлэх ухаан юм.

Монгол хэлний шалгалтын стандарт бол монгол хэлний үнэлэмжийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой зүйл. Учир нь гадаадад олон хүн, олон төрлийн зорилгоор Монгол хэл сурч байгаа. Тэр хүмүүсийн хувьд монгол хэлний мэдлэгийн түвшнээ үнэлүүлэх, ямар түвшинд буйгаа мэдэх сонирхолтой байдаг. Өмнө нь тэдгээр хүмүүсээс шалгалт авах гэхэд нэгдсэн шалгалт байдаггүй байсан. Харин одоо бид монгол хэлний мэдлэгийн түвшинг үнэлж чадах нэгдсэн шалгалтын стандарттай боллоо.

Дэлхийд 10 хүн тутмын 9 нь бохирдолтой агаараар амьсгалж байгаа бөгөөд жил бүр 7 сая хүн агаарын бохирдлоос үүдэн нас бардаг бөгөөд эдгээр хүмүүсийн 4 сая нь дотоод орчны агаар бохирдолтой учраас нас барж байна. Дэлхий хэмжээнд агаар бохирдуулагч элементүүд дотроос хамгийн их агууламжтай нь нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5) байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон байдаг. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүд ч ялгаагүй өвлийн улиралд агаарын бохирдол өндөр түвшинд байгаа ба гол бохирдуулагч нь тоосонцор байна. 

Холбоотой линкүүд

Монгол Улсын Их сургуулиас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний сэтгүүлүүд

МУИС 1942 онд байгуулагдаж, МУИС-ийн хамгийн анхны судалгааг 1943 оны 7 дугаар сард тус сургуулийн хээрийн шинжилгээний анхны экспедеци (Алтайн цаадах говьд хээрийн шинжилгээний ажил)

Дэлгэрэнгүй »