Судалгаа / Хамтрах боломж / Мэдлэг, туршлага
Мэдлэг, туршлага
Монгол улсын их сургуулийн алсын хараа, эрхэм зорилгынхоо хүрээнд МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөний нэг тэргүүлэх чиглэлээ “Судалгааны хамрах хүрээг өргөжүүлэх, түвшинг дэлхийн жишигт нийцүүлнэ” гэж тодорхойлсон.
Иймд МУИС-ийн эрдмийн хамт олон өөрсдийн судалгааны хамрах хүрээ, түвшингээр шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн ертөнцөд баттай байр суурийг эзлэн, дэлхийн нийтийн шинжлэх ухааны ололт, амжилт, хөгжилд хувь нэмрээ оруулдаг байхыг зорино. Мөн дотоодын төдийгүй бусад орны шилдэг судлаачдын сонирхлыг татсан, нээлттэй, уян хатан судалгаа, шинжилгээ хийх орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
Үүний үр дүнд МУИС нь үндэсний болон дэлхий дахины хөгжил, дэвшилд жинтэй хувь нэмэр оруулагч болно гэсэн зорилгууд дэвшүүлэн ажиллаж байна.Ингэхдээ, суурь судалгааг төрийн дэмжлэгийг түлхүү авч, хэрэглээний судалгааг өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчилж, судалгааны өрсөлдөөнт, уян хатан бүтцийг бий болгохыг зорьж байна.
Өрсөлдөөний зарчимд тулгуурласан санхүүжилт, судалгааны хатуу тогтоосон бус, уян хатан бүтэц нь судалгаа шинжилгээний ажилд үр дүн, хамтын ажиллагаа, чанарын ахиц дэвшлийг авч ирнэ.
Холбоотой линкүүд
Судалгааны үр дүн
Сүүлийн 3 хичээлийн жилд МУИС-ийн багш, судлаачдын гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг төрлөөр нь нэгтгэн үзүүлж байна. ЭШММС-д мэдүүлсэн бүтээлүүд.
№ | Эрдэм шинжилгээний ажлын төрөл | Хичээлийн жил | Нийт | ||
2020-2021 | 2021-2022 | 2022-2023 | |||
1 | Оюуны өмчийн бүтээл | 26 | 32 | 12 | 70 |
2 | Эрдэм шинжилгээний бусад ажил /стандарт, хууль журам, бүтээл редакторлах/ | 453 | 795 | 801 | 2049 |
3 | Эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх /монограф, диссертаци, сурах бичиг/ | 118 | 163 | 173 | 454 |
4 | Эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх | 571 | 714 | 632 | 1917 |
Web of Science JCR-IF бүхий сэтгүүл | 115 | 145 | 119 | 379 | |
Web of Science дунджаас доогуур (Q3, Q4) индекстэй сэтгүүл | 46 | 63 | 50 | 159 | |
Web of Science дунджаас дээгүүр (Q1, Q2) индекстэй сэтгүүл | 69 | 82 | 69 | 220 | |
Web of Science бүртгэлгүй (JCR-IF байхгүй) сэтгүүл | 106 | 144 | 130 | 381 | |
МУИС-д бүртгэлтэй сэтгүүл | 350 | 425 | 383 | 1157 | |
5 | Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажлын үнэлгээ | 234 | 384 | 455 | 1073 |
Гадаадтай хамтарсан төсөл | 54 | 78 | 102 | 234 | |
Гадаадтай хамтарсан хөтөлбөр | 1 | 11 | 12 | 24 | |
Төр, засгийн байгууллага, аж ахуйн нэгж, Монгол дахь олон улсын байгууллагын гэрээт, захиалгат болон МУИС-иас санхүүжүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил | 152 | 234 | 265 | 651 | |
ШУТС-ийн санхүүжилттэй төсөл, сэдэвт ажил, инновацийн төсөл | 27 | 61 | 76 | 164 | |
6 | Эрдэм шинжилгээний хуралд оролцох, илтгэл хэвлүүлэх | 419 | 660 | 892 | 1971 |
Web of Science JCR-IF индекс бүхий сэтгүүлийн тусгай дугаар гаргадаг олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн хурал | 14 | 16 | 18 | 48 | |
Бүгд | 1821 | 2776 | 2987 | 7584 |