Судалгаа / Судлаачийн дэмжлэг
Судлаачийн дэмжлэг
МУИС нь судалгааны их сургууль болон хөгжих зорилттой уялдуулан судлаач, багш нар, оюутнуудын судалгааны үйл ажиллагааг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээлийн түвшин, эрдэм шинжилгээний гадаад, дотоод хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор дараах санхүүжилтийн төрлөөр дэмжлэг үзүүлдэг.
Судалгааны санхүүжилт:
МУИС-ийн судалгааны ажлын санхүүжилт: МУИС нь судалгааны их сургууль болон хөгжих зорилттой уялдуулан судлаач, багш нар, оюутнуудын судалгааны үйл ажиллагааг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээлийн түвшин, эрдэм шинжилгээний гадаад, дотоод хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор дараах санхүүжилтийн төрлөөр дэмжлэг үзүүлдэг.
- Судалгааны суурь зардал:
Суурь судалгааны зардлыг Судалгааны суурь зардал” гэж МУИС-д профессор, дэд профессор, ахлах багшийн зэрэглэлд ажиллаж буй докторын зэрэгтэй үндсэн орон тооны багшийн судалгааны ажлыг дэмжих зорилгоор олгоно.
- Судалгааны хувьсах зардал:
Судалгааны хувьсах зардлыг ахисан түвшний суралцагчийн эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор удирдагч багшийн удирдаж хамгаалуулсан суралцагчийн тоо, гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын чанарын үзүүлэлтийг харгалзан олгоно.
- Лабораторийн суурь зардал:
Лабораторийн суурь зардлыг МУИС-ийн судалгааны лабораторийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих зорилгоор олгоно.
- Дотоод төслийн санхүүжилт
МУИС нь судалгааны их сургууль болон хөгжих зорилттой уялдуулан судлаач, багш нар, оюутнуудын судалгааны үйл ажиллагааг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээлийн түвшин, эрдэм шинжилгээний гадаад, дотоод хамтын ажиллагааг нэмэгдүүлэх харилцааг зохицуулахад МУИС-ийн дотоод төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг үндсэн орон тооны докторын зэрэгтэй багш, эрдэм шинжилгээний ажилтанд дараах төрлөөр нээлттэй сонгон шалгаруулалтын өрсөлдөөний зарчимд тулгуурлан олгодог. Үүнд:
- “Залуу судлаачийн грант” гэж залуу судлаачид судалгааны ажил хийх, ажлын үр дүнгээ WoS, Scopus-ын мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, судалгааны төсөл хэрэгжүүлэх зорилгоор докторын зэрэгтэй багшид олгох тэтгэлгийг;
- “Өндөр түвшний судалгааны төсөл” гэж шинэ мэдлэг бүтээж, өндөр түвшний үр дүн гаргаж, судалгааны ажлын үр дүнг WoS, Scopus-ын мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх зорилго бүхий судалгааны төслийг;
- “Бодлогын судалгааны төсөл” гэж улс орны болон бүс нутаг, байгууллагын өмнө тулгамдсан нийгэм, улс төр, эдийн засаг, хөгжлийн асуудлыг судлан шинжилж, түүнийг шийдвэрлэх арга зам, бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах зорилго бүхий судалгааны төслийг;
- “Инновацын төсөл” гэж шинэ технологи боловсруулах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулах, лицензийн гэрээ хийх, инновацыг хэрэглээнд нэвтрүүлэх зорилго бүхий төсөлд
- МУИС-ийн эрдэм шинжилгээний гадаад хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Зочин судлаач, докторын дараах тэтгэлгийн санхүүжилтэд үндсэн орон тооны профессор багшийн дэвшүүлсэн төслийн саналд тус тус санхүүжилт олгоно.
МУИС нь 2016-2024 оны хугацаанд судлаачдын судалгааны ажлыг дэмжих зорилгоор нийт 244 дотоод төсөлд 4,683,416,952 төгрөгний санхүүжилтийг олгосон байна.
МУИС-ийн судалгааны ажлын санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.
Холбогдох
Утасны дугаар
77307730 - 1140, 1143
И-мейл хаяг
research_innovation@num.edu.mn
Байршил
Их сургуулийн гудамж-1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот