Судалгаа / Судалгаагаар холбогдох / Бодлогын судалгаа
Бодлогын судалгаа
Монгол Улсын Их Сургууль (товчлол МУИС) нь 1942 оны 10-р сарын 5-нд байгуулагдсан, Монгол Улсын анхны их сургууль юм.
БАРИМТЛАХ БОДЛОГО
1. Академик эрх чөлөө: Оюуны чөлөөт, нээлттэй эрэл хайгуул хийж, түүний үр дүнг чөлөөтэй илэрхийлэх бүх талаар дэмжиж, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх
2. Хөгжлийн жишиг: Сургах, суралцах, эрдэм мэдлэгийн хүрээг тэлэх, бүтээлч сэдэл хандлагыг дэмжин хөгжүүлэх жишгийг тодорхойлох
3. Ёс зүй: Багш, судлаач, оюутны болон хувь хүний ёс зүйг дээдлэн, үнэнч шударга байж, бусдад хүндэтгэлтэй хандах
4. Манлайлал: Үндэсний болон нийтийн сайн сайхны төлөө зүтгэх итгэл үнэмшил бүхий манлайлагч байж, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох
5. Хүндлэл / Урамшуулал: Хүний мэдлэг, ур чадвар, бүтээлч байдал, шинэ санааг үнэлэн, хөхиүлэн дэмжиж, урамшуулах