Нүүр хуудас / Төгсөгчид

Төгсөгч

Монгол Улсын Их Сургууль (товчлол МУИС) нь 1942 оны аравдугаар сарын 05-нд байгуулагдсан, Монгол Улсын ууган их сургууль юм.

Төгсөгчдийн мэдээлэл

Төгсөгчдөд зориулсан үйлчилгээ

Төгссөн тухай тодорхойлолт монголоор авах

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Монгол хэл дээрх дипломын нүүр болон хавсралтын хуулбар
  • 6000 төгрөг дансанд тушаасан баримт
  • Тодорхойлолт очих газрын албан нэр
  • Дахин 1 хувь нэмж авах бол 1% нь 7200 төг

Хүлээн авах:  Бүрэн гүйцэд материалыг МУИС-ийн II байрны ард Багш оюутны хөгжлийн төвийн 3 давхарт 302 тоот өрөөнд 09:00-12:00, 14:00-17:30 хооронд хүлээн авна.

Олгох:

  • Тодорхойлолтыг материал өгснөөс 1 хоногийн дараа олгоно
  • Дүнгийн жагсаалттай тодорхойлолтыг ажлын 3 хоногт олгоно

Жич: Үнийн дүнг МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоолоор баталсан болно.

Холбоо барих: Утас 77307730-1318,   Цахим шуудан: registraroffice@num.edu.mn,  мэргэжилтэн Т.Сая-Эрдэнэ

Дансны дугаар: Голомт банк 1102927741

Хүлээн авагч:  МУИС төвлөрсөн сан

Гүйлгээний утга: Төгссөн тодорхойлолт , Овог нэр

Төгссөн тухай тодорхойлолт англиар авах

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Англи хэл дээрх дипломын нүүр болон хавсралтын хуулбар
  • 21600 төгрөг дансанд тушаасан баримт
  • Тодорхойлолт очих газрын албан нэр

Хэрэв дүнгийн жагсаалт (Transcript) нэмж авах бол

  • 2011 оноос өмнөх төгсөлт бол 27600 төг
  • 2011 оноос хойших төгсөлт 6000 төг нэмж тушаана.
  • Дахин 1 хувь нэмж авах бол 1% нь 7200 төг

Хүлээн авах:  Бүрэн гүйцэд материалыг МУИС-ийн II байрны ард Багш оюутны хөгжлийн төвийн 3 давхарт 302 тоот өрөөнд 09:00-12:00, 14:00-17:30 хооронд хүлээн авна.

Олгох:

  • Тодорхойлолтыг материал өгснөөс 1 хоногийн дараа олгоно
  • Дүнгийн жагсаалттай тодорхойлолтыг ажлын 3 хоногт олгоно

Жич: Үнийн дүнг МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоолоор баталсан болно.

Холбоо барих: Утас 77307730-1318,   Цахим шуудан: registraroffice@num.edu.mn,  мэргэжилтэн Т.Сая-Эрдэнэ

Дансны дугаар: Голомт банк 1102927741

Хүлээн авагч:  МУИС төвлөрсөн сан

Гүйлгээний утга: Төгссөн тодорхойлолт , Овог нэр

Диплом, хавсралт дахин авах

Диплом, дүнгийн хавсралт дахин авах бол дараах материал бүрдүүлнэ. Үүнд:

  1. МУИС-ийн архивын дипломын лавлагаа/ Е-номын сангийн 1 давхар/
  2. Диплом үрэгдүүлсэн тухай сонины зар
  3. СТС-ийн тодорхойлолт/2004 оноос хойш төгсөгчид /Багш оюутны хөгжлийн төв, 3 давхар, 306 тоот/
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Төлбөрийн баримт: Голомт банк, МУИС-ийн төвлөрсөн данс 1102927741
  • Диплом, дүнгийн хавсралт хамт дахин авах бол төлбөрийн хураамж: 336000 төгрөг/ заавал банкаар гүйлгээ хийсэн баримт/
  • Дүнгийн хавсралт дангаар дахин авах бол хураамж: 216000 төгрөг /заавал банкаар гүйлгээ хийсэн баримт/
  • Дипломын нүүр дахин авах бол хураамж: 120000 төгрөг /заавал банкаар гүйлгээ хийсэн баримт/
  1. Хувь хүний хүсэлт / МУИС-ийн Сургалт хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газарт дахин диплом олгох тухай/
  2. Улсын бүртгэлийн төв архиваас эцэг/эхийн нэр өөрчилсөн лавлагаа /хэрэв овог, нэр сольсон бол / 

Материал өгөх газар: Багш оюутны хөгжлийн төв, 3 давхар 302 тоот өрөөнд өгнө.

Олгох хугацаа: Ажлын 10 хоногт

Холбоо барих утас: 77307730-1322

Сургалтын үйл ажиллагааны журмын заалт:

7.2 Диплом, дипломын хавсралт дахин олгох

  • Төгсөгчийн овог нэр, регистрийн дугаар өөрчлөгдсөн, буруу бичигдсэн тохиолдолд архивын материал, холбогдох байгууллагын шийдвэрийг үндэслэн      сард 1 удаа МУИС-ийн захирлын тушаалаар дахин олгоно.
  •  МУИС-ийг төгсөгчийн дээд боловсролын зэргийн диплом, дипломын хавсралтыг дахин авах тухай хүсэлтийг Сургалтын үйл ажиллагаа хариуцсан нэгж хүлээн авч, хянан нягталж, ажлын 10 хоногт багтаан дахин олгоно.
  • Дээд боловсролын диплом, дипломын хавсралтыг дахин олгохдоо батлагдсан загварын дагуу одоо ажиллаж байгаа албан тушаалтан гарын үсэг зурж, МУИС-ийн тамгаар баталгаажуулан, олгосон өдрийн огноог бичнэ.
  • Дээд боловсролын зэргийн диплом, дипломын хавсралт дахин авахад хураамж төлнө.
  • Дахин олгосон диплом, дипломын хавсралтын баруун дээд талд “ДАХИН ОЛГОВ” гэсэн тэмдэглэгээ байна. Тэмдэглэгээ нь “Times New Roman” фонтын 16-ын хэмжээтэй үсгээр улаан өнгөөр бичигдсэн байна.
  • Дахин олгосон диплом, дипломын хавсралт, холбогдох материалын хуулбарыг сургуулийн архивт хүлээлгэн өгнө.

Диплом Е-Mongolia системд бүртгүүлэх

Дотоодын их дээд сургууль төгссөн боловсролын бичиг баримт

(С, D, E, F диплом) бүртгүүлэх:

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. ӨРГӨДӨЛ
  2. ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
  3. ДИПЛОМ, ДҮНГИЙН ХАВСРАЛТЫН ХУУЛБАР
  4. ТӨГССӨН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШААЛ ЭСВЭЛ АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЛАВЛАГАА/ Е- номын сангийн 1 давхарт/

ӨРГӨДӨЛ БИЧИХ ЗАГВАР

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ

 

   2022 он … сарын…өдөр

   Миний бие………………….овогтой ................... (РД:…………………..) нь ….. онд …………………………..сургуулийг ………………….................. мэргэжлээр ………….боловсролын зэрэгтэй төгссөн тул  Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгэж өгнө үү.

 

Өргөдөл гаргасан:

......................овогтой.................................

Холбогдох утасны дугаар: ...........................

Имэйл хаяг......................................................

 

Багш, хөгжлийн ордоны 2 давхарт Боловсролын ерөнхий газрын бичиг хэрэгт өгнө.

Утас: 70140069