Элсэлт / Ахисан түвшин

АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ

Магистр, докторын хөтөлбөрт суралцагчийг “МУИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцагч элсүүлэх журам”-ын дагуу элсүүлнэ.

Ахисан түвшний хөтөлбөр

Магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн шаардлага, бүртгүүлэх заавартай эндээс танилцана уу.

Магистрын сургалт

Магистрын хөтөлбөрийн зорилго нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, глобал ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал юм.

МУИС-ийн магистрын хөтөлбөр нь судалгааны болон мэргэжлийн гэсэн 2 төрөлтэй.

Судалгааны магистрын хөтөлбөр нь судалгааны аргазүй, мэдлэг эзэмшүүлэхэд чиглэнэ. Цаашид докторын хөтөлбөрт элсэн суралцах боломжтой. Суралцах хугацаа 1.5-2 жил ба энэ хугацаанд мэргэжлийн суурь, мэргэших хичээл, эрдэм шинжилгээний ажил, магистрын ажил багцуудаас нийт 30-аас багагүй багц цаг судална.

Мэргэжлийн магистрын хөтөлбөр нь тухайн хөтөлбөрийн чиглэлийн ажил мэргэжилд бэлтгэхэд чиглэнэ. Цаашид докторын хөтөлбөрт шууд элсэн суралцахгүй, ажил мэргэжлийн нарийвчилсан мэдлэг, ур чадвар, дадал эзэмшүүлэх сургалтын агуулгатай. Суралцах хугацаа 1-2 жил ба энэ хугацаанд мэргэжлийн суурь, мэргэших хичээл, мэргэжлийн дадлага багцуудаас нийт 32-оос багагүй багц цаг судална.

Докторын сургалт

Докторын хөтөлбөр нь сургалт, шинжлэх ухаан, нийгэм, технологи дамжуулалт, үйлдвэрлэлтэй уялдаа холбоо, түншлэлийг ямар нэг хэлбэрээр агуулсан, тухайн хөтөлбөрөөр олгох мэргэжлийн ерөнхий, тусгай цогц чадамж болон хувь хүний/судлаачийн эзэмших ур чадвар, дадал, төлөвшлийг нарийн тодорхойлсны үндсэн дээр академик мэдлэг, судлаачийн эзэмших чадамжийг олгож чадах хичээл, судалгаа, бие даасан ажлуудын хэлбэрүүдийг агуулсан байна.

Докторын зэрэг олгох хөтөлбөр нь мэргэжлийн суурь, мэргэших хичээл, эрдэм шинжилгээний ажил, диссертаци гэсэн бүтэцтэй, нийт 60 багц цаг, суралцах хугацаа 2.5-4 жил байна.

Холбоотой линкүүд